Print | 2016-12-26
Бэйханг их сургуулийн тэтгэлэг нь 2017-2018 онд Мастер болон Докторын зэрэг хамгаалах гэж буй гадаад оюутнуудад зориулагдсан юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь бүрэн сургалтын төлбөр дотуур байр амжиргааны зардал мөн эрүүл мэндийн даатгал зэрэг багтана.

Сургуулийн байршил:



Тэтгэлгийн гол зорилго нь судалгаанд тулгуурласан өргөн хүрээг хамарсан ерөнхий мэдлэгийг түгээх юм.


Бэйханг их сургууль нь дэвшилтэт лаборториор тоноглогдсон бөгөөд боловсон хүчин сайтай Хятадын шилдэг сургуулиудын нэг юм.
Бэйханг их сургуулийн дотуур байрны хувьд үзэсгэлэнт байгаль, хурлан бөгөөд цэвэрхэн тээврийн хэрэгслүүд мөн чийрэгжүүлэх кабинет банк шуудан дэлгүүрүүд зэрэг амьдрах нөхцөл бололцоогоор бүрэн дүүрэн хангажээ.

Суралцах зэрэг:
Мастер болон Доктор

Тэтгэлгийн хэмжээ:
  • Сургалтын төлбөр 
  • Дотуур байр
  • Хэрэглээний зардал
  • Эрүүл мэндийн даатгал
Тавигдах шаардлага:
  • Мастерийн зэргээр суралцах гэж буй оюутнууд 35-аас доош насны бөгөөд Бакалаврын зэргээ хамгаалсан байх 
  • Докторын зэргийн оюутнууд 40- доош насных бөгөөд Мастерийн зэргээ хамгаалсан байх 
  • TOEFL-н 80 болон түүээс дээш IELTS-н 5.5 болон түүнээс дээш
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
  • Хятадын засгийн газрын тэтгэлгийн өргөдлийн маягт
  • Диплом
  • Дүнгийн хуулга
  • Суралцах болон судалгааны төлөвлөгөө /500-с доошгүй үгтэй/
  • 2 тодорхойлох захидал
  • TOEFL IELTS Болон HSK-н дүн
  • Шинжилгээний хуудас
  • Өргөдөлийн хураамж хийсэн гуйвуулгын зураг 70 доллар 
Бүртгэл дуусах хугацаа
2017 оны 3 сарын 25
Албан ёсны вэб хуудас:
http://ev.buaa.edu.cn/
Хэрэв та Хятад улсын Бэйханг их сургуульд доктор болон мастерийн зэргээр тэтгэлэгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053, 75858989  утсаар лавлана уу.


 


Холбоотой мэдээлэл