Print | 2016-12-23
Хэлсинкий их сургууль нь 1829 онд байгуулагдсан бөгөөд Финдяндын Хэлсинкий хотод байрладаг болно. Одоогийн байдлаар 36,500 гаруй оюутан энэхүү сургуульд суралцаж байгаа бөгөөд нийт 11 факултет 11 судалгааны сургуультай байна

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь тус сургуульд магистрийн зэргээр суралцах хүсэлтэй Европийн холбооны улсуудаас бусад орны иргэншилтэй оюутнуудад зориулагдсан юм



Тэтгэлгийн хэмжээ:
Энэхүү тэтгэлэг нь 2 жилийн хугацаанд олгогдох бөгөөд тэтгэлгийн эзэн болсон оюутан бүр бүтэн цагаар суралцаж  сурлагын амжилтаар тэргүүлэх шаардлагатай. Эхний жилээ төгссөний дараа таны сурлагын ахиц болон явцаас хамааран тэтгэлэг үргэлжлэх эсэх нь тодорхойлогдоно.

Тэтгэлгийн төрлүүд
  • Сургалтын төлбөр+ Амжиргааны зардал (13,000/15,000/18,000+10,000 евро)
  • Сургалтын төлбөр(13,000/15,000/18,000 евро)
  • Хагас сургалтын төлбөр (6,500 / 7,500 / 9,000 евро)
  • Амьдрах зардал (10,000 евро)


Тавигдах шаардлага:
Хэлсинскигийн их сургуулийн Мастерийн хөтөлбөрт хамрагдах боломжтой байх
Сурлагын амжилт манлайлалаар тэгүүлэгч оюутан байх  

Албан ёсны вэб хуудас:
https://www.helsinki.fi/en/studying/how-to-apply/scholarship-programme#section-18787
Хэрэв та Хэлсинкий их сургуульд  мастерийн тэтгэлэгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утсаар лавлана уу.


Холбоотой мэдээлэл