Print | 2016-12-23
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь тус улсад суралцах хүсэлтэй мэргэжил дээшлүүлэхээр зорьж буй оюутнуудын Герман хэлний мэдлэгийг дээшлүүлэх мөн тус улсын соёлыг бусдад түгээх зорилготой юм.

Зорилтот бүлэг:
  • Бүх л мэргэжлээр суралцаж буй бакалавр болон магистрын зэргийн оюутнууд
  • Бакалаврын зэргийн оюутнууд их сургуулийн 2 курсын хичээлийг үзэж судалсан байх
  • Мастерийн зэрэг болон Докторын зэргээ аль хэдийн хамгаалчихсан хүмүүст хамааралгүй
Тэтгэлэг олгогдох хугацаа:
  • Энэхүү сургалт нь хамгийн багадаа 18 сургалтын өдөр үргэлжилнэ /Хамгийн ихдээ 7 хоногт 5 өдөр хчээллэнэ / мөн хичээлийн 7 хоногт хамгийн багадаа 25 цагийн хичээл орно
  • Тэтгэлэг нь шинэчлэгдэхгүй
Хичээл нь ихэнхдээ 1 сараас 12 сарын хооронд явагддаг


 
Тэтгэлгийн хэмжээ
  • 1 удаагийн тэтгэлгийн төлбөр 850 евро олгогдох бөгөөд буурай хөгжилтэй орнуудын оролцогчид 1,025 еврогийн тэтгэлэг авах юм
  • Тизний зардал 750 евро
  • Мөн эрүүл мэндийн даатгалын төлбөр
Тавигдах шаардлага:
  • Тэтгэлэг эхлэхэд тэгэлгийн эзэн 18  хүрсэн байх шаардлагатай
  • Өргөдөл гаргагч нь өөрийн орны их дээд сургуульд суралцдаг байх
  • тэтгэлгий хорооноос санал болгож буй курсуудын нэгэнд нт л хамрагдах 
 
Хэлний мэдлэг
  • Өргөдөл гаргагч нь герман хэл дээр тавигдах лекцийн бүрэн ойлгох чадвартай байх бөгөөд багаар ажиллах чадвартай байх
  • Герман хэлний мэдлэгийг батласан гэрчилгээ нь өргөдлийн хамт хавсаргасан байх
  • Хэлний мэдлэгийг харуулсан гэрчилгээ нь сүүлийн нэг жилийн хугацаанд л хүчинтэй байна. B2 болон TDN4-н гэрчилгээ нэг чилээс хэтэрсэн байж болно
  • Дараах гэрчилгээнүүд хүлээн зөвшөөрөгдөнө: onDaF, TestDaF, GI-Nachweis, DSD, DSH, telc Deutsch, ÖSD.
  • Мөн өргөдөл гаргагч нь хамгийн багадаа Герман хэлний А2 болон түүнтэй дүйцэхүйц хэлний мэдлэгтэй байх шаардлагатай
Бүрдүүлэх бичиг баримт
  • Онлайн өргөдлийн маягт бөглөх
  • Хүснэгт хэлбэрээр бэлтгэсэн CV
  • Суралцах зорилго тодорхойлсон эссэ
  • Хамгийн сүүлд авсан дүнгийх хуулга ( Герман эсвэл Англи орчуулгаар)
  • Сүүлийн 2 жилд судалсан кредитийн баталгаажуулалт 
Бүртгэл дуусах хугацаа
Жил бүрийн 12 сар 1

Холбогдох утас: +852 (34) /115-326
И-мэйл хаяг: [email protected]
Албан ёсны вэб хуудас: http://ic.daad.de/hongkong

Хэрэв та энэхүү тэтгэлгээр Германд суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053, 75858989 утсаар лавлана уу.


Холбоотой мэдээлэл