Print | 2016-12-17
БНСУ-н нэр хүнд бүхий сургуулиудын нэг YONG-IN ин сургууль нь 1953 онд анх байгуулагдсан юм. Юнин Их Сургууль нь олимп, тив дэлхийн аваргуудыг төрүүлсэн Солонгос улсын шилдэг их сургууль бөгөөд спортоос гадна урлаг, бизнес, санхүүгийн чиглэлийн хөтөлбөрүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ирээдүйд нийгэмдээ томоохон хувь нэмэр оруулах чадварлаг удирдагчдыг бэлтгэдэг сургууль юм. 

Сургуулийн байршил:


Хэлний бэлтгэлийн хөтөлбөр
Тус сургуульд Бакалавр болон магистрын зэргээр үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутнууд маань солонгос хэлний мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай байдаг бөгөөд TOPIK-н шалгалт /Сологос хэлний түвшин тогтоох шалгалт/ өгөн 3 болон түүнээс дээш зэргэтэй болсноос цаашаа суралцах боломж нээгдэнэ.

Үргэлжлэх хугацаа: 1 жил
Хичээллэх цаг: 7 хоногт 5 удаа 2 цаг 50 минутаар хичээллэнэ
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрөөс 50% хүртэлх тэтгэлгийг олгоно
Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Суралцах хөтөлбөрүүд:
  • Бизнесийн удирдлага
  • Аялал жуулчлал
  • Менежмент
  • Спортийн шинжлэх ухаан 
  • Гоо сайхан, эрүүл мэнд
  • Дүрслэх урлаг
  • Бүжиг
  • Театр урлаг
  • Кино урлаг
  • Дизайн
  • Байгаль орчин
  • Компьютерийн шинжлэх ухаан
  • Ложистик, мэдээллийн систем
  • Хоол тэжээлийн шинжлэх ухаан
  • Хүмүүнлэг, нийгмийн ажилтан
Тавигдах шаардлага:
  • Солонгос хэлний мэдлэг TOPIK-н 3 болон түүнээс дээш
  • Ерөнхий боловсролын сургуулийг амжилттай дүүргэсэн байх
  • Солонгос хэлнйи мэдлэг TOPIK-н 3 болон түүнээс дээш
  • Суралцагч болон эцэг эх нь Солонгосоос бусад улсын иргэн байх
Тэтгэлгийн хэмжээ:
  • TOPIK-3 түвшинтэй бол 50%-н тэтгэлэг
  • TOPIK-4 түвшинтэй бол 60%-н тэтгэлэг

Мастерын зэрэг олгох хөтөлбөр  хөтөлбөр
Суралцах хөтөлбөрүүд:
  • Бизнесийн удирдлага
  • Гоо сайхны бизнес
  • Хүмүүнлэг, нийгмийн ажилтан
  • Дүрслэх урлаг
  • Бүжиг
  • Спортийн шинжлэх ухаан 
  • Хоол тэжээлийн шинжлэх ухаан
 
Тавигдах шаардлага:
  • Солонгос хэлнйи мэдлэг TOPIK-н 3 болон түүнээс дээш
  • Суралцах гэж буй чиглэлийнхээ дагуу Бакалаврын зэргээр төгссөн байх
  • Солонгосоос бусад улсын иргэн байх
Тэтгэлгийн хэмжээ:
  • TOPIK-3 түвшинтэй бол 40%-н тэтгэлэг
  • TOPIK-4 түвшинтэй бол 50%-н тэтгэлэг
Элсэлт авах хугацаа: Сар бүр 
Албан ёсны вэб хуудас: int.yongin.ac.kr/eng/

Хэрэв та  YONG-IN  их сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511,75858989 80993053утсаар лавлана уу.
 


Холбоотой мэдээлэл