Print | 2016-12-17
Манай боловсролын төв 2016 оны 10 сараас эхлэн Австралийн Сидней хотод байрлах Scots English коллежийн албан ёсны төлөөлөгчийн газраар ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд манай төвөөс суралцаж байгаа оюутан бүрт сургалтын төлбөрийн 40  хувийн тэтгэлэг олгож байна. Мөн сургалтын төлбөрөө хувааж төлөх уян хатан нөхцөлтэй бөгөөд гэр бүлийн гишүүнээ хамт авч явах боломжтой.



Сургуулийн байршил:



Оюутан төвтэй тус коллеж нь тохилог сургалтын орчинд чанартай сургалт явуулаад зогсохгүй гадаад оюутнуудад шаардлагатай бүхий л үйлчилгээг үзүүлдэг байна. Тухайлбал Сидней хотод ажиллаж амьдрах зөвлөгөө мэдээлэл өгөх, хямд түрээсийн байр олох, цагийн ажилд зуучлах гэх мэт үйлчилгээг Гадаад оюутны төвөөрөө дамжуулан хүргэдэг онцлог давуу талтай. 



Ерөнхий англи хэл
Хэлний бэлтгэлд суралцах оюутнууд хэлний мэдлэгээсээ хамаараад 2.5 сараас 1 жил хүртэлх хугацаанд сурах боломжтой. Нэг түвшний үргэлжлэх хугацаа 2.5 сар байна.
Түвшин 1: Beginner
Түвшин 2: Elementary
Түвшин 3: Pre-Intermediate
Түвшин 4: Intermediate
Түвшин 5: Upper-Intermediate
Түвшин 6: Advanced



Академик англи хэл  /IELTS-н бэлтгэл сургалт/
Түвшин 1: IELTS-н шалгалтанд 5,5-6,0 оноо авахаар зорьж буй хүмүүс хамрагдана.
Тавигдах шалгуур: Англи хэлний дунд түвшний  буюу INTERMEDIATE түвшний мэдлэгтэй байх.

Түвшин 2: IELTS-н шалгалтанд 6,5-7,5 оноо авахаар зорьж буй хүмүүс хамрагдана.
Тавигдах шалгуур: Англи хэлний дундаас дээш түвшний  буюу  UPPER-INTERMEDIATE түвшний мэдлэгтэй байх

Суралцагчид маань визээ амжилттай авсаар байна
Манай боловсролын төвийн зөвлөхүүд танд визний материалаа бүрдүүлж, амжилттай визээ авахад туслалцаа үзүүлэх болно. Визээ амжилттай авсан суралцагчдын гол нууц нь суралцах зорилгоо маш оновчтой тодорхойлж, тухайн улсад цагаачилж үлдэхгүй гэдгээ нотлох байдаг бөгөөд манай туршлагатай зөвлөхүүд танд туслах болно.




Нийт шаардлагатай зардал
Манай боловсролын төвөөс мэдээлэл зөвлөгөө авахаар ирж байгаа үйлчлүүлэгчдийн хамгийн их асуудаг асуулт бол  "Австралид гэр бүлээрээ суралцахад нийт хэдэн төгрөгийн зардал гарах вэ?". Үүнд үнэн бодитой хариулт өгөх үүднээс холбогдох баримтуудыг зургаар оруулах болно. Учир нь үйлчлүүлэгчид маань олон газраар явж, олон янзын хариулт сонссон байдаг учраас сонголт хийхэд төвөгтэй болсон байдаг.
1. Сургалтын төлбөр AUD $4920  
Сургуулийн бүртгэлийн хураамж AUD $200 
Ном сурах бичгийн төлбөр AUD $320
Сургалтын төлбөр AUD $4400 /Хагас жилийн төлбөр/ 
Энэхүү зургаас манай суралцагчийн төлсөн төлбөр, суралцах хугацаа зэрэг мэдээллийг харж болно.



2. Эрүүл мэндийн даатгалын төлбөр
Суралцагч ганцаараа явах бол AUD $559
Энэхүү зургаас та даатгалын төлбөр болон хугацааг харах боломжтой.


Суралцагч гэр бүлээрээ явах бол AUD $3050
​Энэхүү зургаас та даатгалын төлбөр болон хугацааг харах боломжтой.


3. Визний хураамж
Суралцагч AUD $550
Гэр бүлийн гишүүн AUD $410
Ингээд гэр бүлээрээ явахад шаардлагатай нийт зардлыг тооцож үзье.
Сургалтын төлбөр AUD $4920
Эрүүл мэндийн даатгал AUD $3050
Визний төлбөр AUD $550+AUD $410
Нийт AUD $8930 үүнийг төгрөгт шилжүүлбэл 17.145.600 төгрөг болох нь ээ. 
Хэрэв ганцаараа явах бол
Сургалтын төлбөр AUD $4920
Эрүүл мэндийн даатгал AUD $559
Визний төлбөр AUD $550
Нийт AUD $6029 үүнийг төгрөгт шилжүүлбэл 11.575.680 төгрөг болох нь ээ.

Сургуулийн албан ёсны вэб хуудас:
http://scotsenglish.edu.au/

Хэрэв Та Австрали улсад суралцахаар шийдсэн бол Eduworld Боловсролын төвд хандаарай.
Утас: 77071511, 80993053
Манай хаяг: Хорооллын Билэг их дэлгүүрийн зүүн талд “Очир хотхон”оффисын 2 давхарт Eduworld Боловсролын төв
Цагийн хуваарь: Даваа-Баасан гарагт 10:00 - 19:00 цаг, Бямба гарагт 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.


Холбоотой мэдээлэл