Print | 2016-11-26
БНХАУ нь бусад улс орнуудтай улс төр, нийгэм соёл, боловсрол, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хятад улсад сурах хүсэлтэй олон улсын оюутнуудад хэд хэдэн төрлийн тэтгэлэг олгодог. Үүнийг ангилбал:

      * БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг /Сургалтын төлбөр, байрны төлбөр, стипенд/
      * БНХАУ-ын Мужийн тэтгэлэг /A төрлийн тэтгэлэгт сургалтын төлбөр, байрны төлбөр, стипенд, B төрлийн тэтгэлэгт сургалтын             төлбөр, байрны төлбөр,C төрлийн тэтгэлэгт сургалтын төлбөр багтсан болно./
      * Хотын тэтгэлэг /Сургалтын төлбөр, байрны төлбөр/
      * Сургуулийн тэтгэлэг /Сургалтын төлбөрийн тодорхой хувийг хөнгөлнө./



      Манай боловсролын төвөөс санал болгож буй тэтгэлэг нь БНХАУ-ын Мужийн А, В төрлийн тэтгэлэг юм. Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд Бакалаврын оюутнууд Хятад хэлний шалгалтын HSK4 түвшин, Мастер, Докторын оюутнууд HSK5 түвшинг хангасан байх ёстой.

      Хэрэв Хятад хэлний оноогүй бол хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой. 



Хятад хэлний бэлтгэл хөтөлбөр

Eduworld Боловсролын төв БНХАУ-ын Мужийн А, В төрлийн тэтгэлгээр Бакалавр, Мастер, Докторын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнууддаа зориулж Хятад хэлний бэлтгэл хөтөлбөрийг БНХАУ болон Монголдоо зохион байгуулдаг.

Манай Хятад хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдсанаар БНХАУ-ын Мужийн А, В төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Eduworld Боловсролын төвийн Монгол, Хятад багш нар Хятад хэлний бүх шатны сургалтыг явуулж байна.



Тавигдах ерөнхий шаардлага
-Голч оноо 80 эсвэл 3,0 ба түүнээс дээш
-Суралцах чин хүсэл эрмэлзэл, зорилготой байх
- Насны хязгаар Бакалавр 25, Мастер 35, Доктор 40 ба түүнээс доош настай байна. 

Бүрдүүлэх материалын жагсаалт 
1. Анкет /Eduworld Боловсролын төвөөс авах/
2. Суралцах зорилгоо тодорхойлсон Эссэ /Бакалавр 500 үг, Мастер 800 үг, Доктор 1200 үг/
3. Гадаад паспортын хуулбар
4. Адестат, Дипломын хуулбар, дүнгийн хүснэгтийн хамт
5. Тодорхойлох захидал 2 ширхэг
6. Цээж зураг 2 хувь
7. Шагнал урамшуулал авч байсан бол батламж, сертификатууд
8. Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /Eduworld Боловсролын төвөөс авах/

Утас: 77071511, 80993053
EDUWORLD БОЛОВСРОЛЫН ТӨВ
Манай хаяг: Хорооллын Билэг их дэлгүүрийн зүүн талд “Очир хотхон”оффисын 2 давхарт
Цагийн хуваарь: Даваа-Баасан гарагт 10:00 - 19:00 цаг, Бямба гарагт 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
 


Холбоотой мэдээлэл