Print | 2016-10-24
Австралийн RMIT Их сургуулиас Монгол улсаас хүсэлт гаргасан оюутнуудад сургалтын төлбөрийн А$5000 тэтгэлэг олгохоор болжээ.
RMIT Их сургууль нь 1887 онд байгуулагдсан бөгөөд Австралийн Мельбурн хотод байрладаг улсын судалгааны сургууль юм. 2009 онд Австралийн Бизнесийн шилдэг их сургуулиар шалгарсан бол 2016 онд урлаг дизайны чиглэлээр дэлхийн шилдэг их сургуулиудын 16-д орсон байна.



Хүсэлт гаргах боломжтой мэргэжлийн жагсаалт
Дизайн архитектур
Барилга төлөвлөлт
Бизнес
Харилцаа холбоо, цахим мэдээллийн хэрэгсэл
Компьютер тоглоом, мэдээллийн технологи
Боловсрол, заах арга зүй
Инженерчлэл
Байгаль орчин, тогтвортой хөгжил
Эрүүл мэнд, биологийн шинжлэх ухаан
Хууль эрх зүй
Шинжлэх ухаан

Тавигдах шаардлага

IELTS 7.0 ба түүнээс дээш оноотой байх
Бакалавр Адестатын голч дүн 80 ба түүнээс дээш байх
Мастерт бие даалтын ажил хийсэн байх

Материал хүлээн авах эцсийн хугацаа
2017 оны 1 сарын 20

Хэрэв та Австралийн RMIT их сургуулийн тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс тэтгэлгийн зөвлөх үйлчилгээ авах боломжтой. Тэтгэлгийн зөвлөх үйлчилгээний хүрээнд бид:
*Тэтгэлгийн материалын жагсаалт гарган өгч, материалыг хянаж зөвлөгөө өгөх, илгээх
*Суралцагчийн суралцах зорилгыг тодорхойлсон эссэ бичих /Англи хэл дээр/
*CV боловсруулах /Англи хэл дээр олон улсын стандартын дагуу/
*Тодорхойлох захидал бичих /Англи хэл дээр/ зэрэг үйлчилгээг үзүүлэх болно. Англи хэлний сургалтанд хамрагдсан сурагчид тэтгэлгийн зөвлөх үйлчилгээг 50% хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.


Холбоотой мэдээлэл