Print | 2016-10-22
Америкийн Sam Houston мужийн их сургууль нь анх 1879 онд байгуулагдсан бөгөөд мужийнхаа 3 дахь ууган их сургууль юм. Төлбөрийн хувьд дундаж төлбөртэй сургуулиудаас хямд бөгөөд сургуулийн чансааны хувьд өндөр юм.

Бизнес удирдлагын мастерын хөтөлбөр:
Хөтөлбөрийн агуулга:
  • Analysis of Accounting Information
  • Quantitative Tools for Business
  • Economic Principles and Policy
  • Business Finance Environment
  • Foundations of Strategic Management
Сургуулийн байршил:


Тавигдах шаардлага:
  • GMAT-н оноо 500 болон түүнээс дээш
  • TOEFL-н оноо 79, IELTS-н оноо 6,5 болон түүнээс дээш
  • Бакалаврын голч оноо 3,5 ба түүнээс дээш
Үргэлжлэх хугацаа: 3 семестр
Бүртгэл дуусах хугацаа:
  • Намрын улирал: 6 сарын 25
  • Хаврын улирал: 11 сарын 12
  • Зуны улирал: 4 сарын 9
Төлбөр: 9.653$ (1 семестр)
Албан ёсны вэб хуудас: http://www.shsu.edu/

Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлэг
    Америкийн Sam Houston их сургуулийн Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрт суралцах оюутнуудад “Олон Улсын Боловсрол Хөгжил” сангаас сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. “Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага бөгөөд хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй, манлайлагч оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. Уг тэтгэлэг нь залуусын мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгохоос гадна хөгжингүй орны туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох юм. Та санхүүгийн дэмжлэг авахын тулд дараах сургалт хөтөлбөрт оролцсон байх шаардлагатай.

1. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах
Eduworld Боловсролын төв нь зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Суралцагчийн хүсэл зорилгод нийцсэн хөтөлбөрийг судалж илрүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг хариуцаж урилга авах, визний материалыг бүрдүүлж өргөдөл гаргах.

2. Бэлтгэл хөтөлбөрт суралцах
Start for Success, Preparing for University Learning , Preparing for Academic Writing сургалтуудад хамрагдаж шалгалтыг амжилттай өгсөн байх.

3. Төсөл хөтөлбөрт оролцох
Сангаас зохион байгуулах 2-оос доошгүй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах.

4. Судалгааны ажил бичих
Сангийн эрхлэн гаргах эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлсэн байх.

Эдгээр 4 үе шатыг амжилттай биелүүлсэн суралцагчид Олон Улсын Боловсрол Хөгжил Сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утаснаас лавлана уу. 


Холбоотой мэдээлэл