Print | 2016-10-21
Английн Buckinghamshire их сургууль сургууль нь улсын тодотголтой ба 1891 онд байгуулагдсан ба 2007 онд их сургууль хэмээх статусыг олж авчээ. 4 салбар сургуультайгаас 1 салбар нь Лондоны баруун хэсэгт оршдог ба нийт 9035 сурагчтайгаас бакалаврын зэрэгт  7970 оюутан магистрын зэрэгт 1065 оюутан тус тус суралцаж байна.


Бизнэс удирдлагын мастерын хөтөлбөр:
Хөтөлбөрийн агуулга:
  • International Management of Finance
  • Marketing Strategy in an 'Always On' World
  • Leading, Managing and Developing Talent
  • International Logistics and Operations Performance
  • Strategic Leadership
  • Project Management
  • Organisational Resilience
  • Digital Leadership in a World of Continuous Change
  • Dissertation
  • Consultancy Project
  • Negotiated Work Based Learning Project 
Сургуулийн байршил:

Үргэлжлэх хугацаа:12-15 сар
Хичээл эхлэх сар: 9 болон 1 сар
Тавигдах шаардлага:
  • Тухайн чиглэлээр бакалаврын зэргийг эзэмшсэн байх шаардлагатай
  • Хамгийн багадаа 2 жилийн удирдах түвшний ажлын туршлага
  • IELTS-н 6,5 оноо
Төлбөр: 10600 евро
Албан ёсны вэб хаяг: http://www.bucks.ac.uk/

Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлэг
    Английн Buckinghamshire их сургуулийн Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрт суралцах оюутнуудад “Олон Улсын Боловсрол Хөгжил” сангаас сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. “Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага бөгөөд хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй, манлайлагч оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. Уг тэтгэлэг нь залуусын мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгохоос гадна хөгжингүй орны туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох юм. Та санхүүгийн дэмжлэг авахын тулд дараах сургалт хөтөлбөрт оролцсон байх шаардлагатай.

1. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах
Eduworld Боловсролын төв нь зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Суралцагчийн хүсэл зорилгод нийцсэн хөтөлбөрийг судалж илрүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг хариуцаж урилга авах, визний материалыг бүрдүүлж өргөдөл гаргах.

2. Бэлтгэл хөтөлбөрт суралцах
Start for Success, Preparing for University Learning , Preparing for Academic Writing сургалтуудад хамрагдаж шалгалтыг амжилттай өгсөн байх.

3. Төсөл хөтөлбөрт оролцох
Сангаас зохион байгуулах 2-оос доошгүй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах.

4. Судалгааны ажил бичих
Сангийн эрхлэн гаргах эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлсэн байх.

Эдгээр 4 үе шатыг амжилттай биелүүлсэн суралцагчид Олон Улсын Боловсрол Хөгжил Сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утаснаас лавлана уу. 


Холбоотой мэдээлэл