Print | 2016-10-21
Английн Campus Suffolk их сургууль нь Супполк хэмээх газар байрладаг бөгөөд энэ нь Лондоноос 133 км-н зайнд оршдог. 2007 онд  анх байгуулагдсан ба нийт 5060 оюутнаас бакалаврын зэрэгт 4685 оюутан магисртын зэрэгт 375 оюутан тус тус суралцаж байна.



Бизнес удирдлагын мастерийн хөтөлбөр:
Хөтөлбөрийн агуулга:
  • Financial and Risk Management
  • Global Economic Trends 
  • Strategic Change Management
  • Strategic Marketing
  • International Business Strategy
  • Business Seminars
  • Research Methods
  • Dissertation
Сургуулийн байршил:


Тавигдах шаардлага:
  • Эзэмших чиглэлийнхэ дагуу бакалаврийн зэрэгтэй байх
  • 5 жилийн удирдах түвшний ажлын туршлага
  • Ярилцлаганд орох ба үүгээр таны хэлэцүүүлэг хийх зөвшилцөх чадварыг харах юм
  • IELTS-н оноо 6.5 байх ба чадвар тус бүрт 5,5 болон түүнээс дээш
Төлбөр: 9495 евро
Хичээл эхлэх хугацаа: 9 сар
Үргэлжлэх хугацаа: 1 жил
Албан ёсны вэб хуудас:  https://www.uos.ac.uk/

Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлэг
    Английн Campus Suffolk их сургуулийн Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрт суралцах оюутнуудад “Олон Улсын Боловсрол Хөгжил” сангаас сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. “Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага бөгөөд хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй, манлайлагч оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. Уг тэтгэлэг нь залуусын мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгохоос гадна хөгжингүй орны туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох юм. Та санхүүгийн дэмжлэг авахын тулд дараах сургалт хөтөлбөрт оролцсон байх шаардлагатай.

1. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах
Eduworld Боловсролын төв нь зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Суралцагчийн хүсэл зорилгод нийцсэн хөтөлбөрийг судалж илрүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг хариуцаж урилга авах, визний материалыг бүрдүүлж өргөдөл гаргах.

2. Бэлтгэл хөтөлбөрт суралцах
Start for Success, Preparing for University Learning , Preparing for Academic Writing сургалтуудад хамрагдаж шалгалтыг амжилттай өгсөн байх.

3. Төсөл хөтөлбөрт оролцох
Сангаас зохион байгуулах 2-оос доошгүй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах.

4. Судалгааны ажил бичих
Сангийн эрхлэн гаргах эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлсэн байх.

Эдгээр 4 үе шатыг амжилттай биелүүлсэн суралцагчид Олон Улсын Боловсрол Хөгжил Сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утаснаас лавлана уу.
 


Холбоотой мэдээлэл