Print | 2016-10-21
Английн Highlands and Islands их сургууль нь 1992 онд байгуулагдсан ба 2011 онд албан ёсоор их сургуулийн статусыг олж авчээ. Байршлын хувьд Шотлондын Инвэрнэсст байрладаг ба энэ нь Эдинбург хотоос 181 км-н зайд оршдог юм. Одоогийн байдлаар 7850 оюутнууд суралцаж байгаагаас бакалаврын зэрэгт 7815 магистрыг зэрэгт 440 оюутан суралцаж байна. Мөн энэхүү сургууль нь тус нутаг даяар 70 салбар төвүүдээрээ  дамжуулж ирээдүйн сурагч оюутнуудаа бэлтгэдэг.


Бизнес удирдлагын мастерийн хөтөлбөр:
Хөтөлбөрийн агуулга:
Understanding contemporary leadership and management (20 credits)
Entrepreneurial strategy and business growth (20 credits)
Management accounting and finance (20 credits)
The global business environment (20 credits)
Operations management (20 credits)
Strategic marketing (20 credits)
MBA research project (60 credits)
Сургуулийн байршил:


Тавигдах шаардлага:
Суралцах гэж буй чиглэлийнхээ дагуу бакалаврийн зэрэг эзэмшсэн байх
IELTS-н шалгалт өгсөн байх шаардлагатай ба онооны хувьд 6,5 болон түүнээс дээш( чадвар тус бүрийн доод оноо 6,0)
Таны сонгох гэж буй мэргэжил судлах чиглэлийн тухайд ямар нэгэн хязгаарлалт байхгүй.
Элсэхийн өмнөх ярилцаганд орох шаардлагатай
Хичээл эхлэх хугацаа: 1-р сар болон 9-р сар
Үргэлжлэх хугацаа: 15 сар
Төлбөр: £9900
Албан ёсны вэб хуудас: uhi.ac.uk
 Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлэг
    Английн Highlands and Islands их сургуулийн Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрт суралцах оюутнуудад “Олон Улсын Боловсрол Хөгжил” сангаас сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. “Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага бөгөөд хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй, манлайлагч оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. Уг тэтгэлэг нь залуусын мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгохоос гадна хөгжингүй орны туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох юм. Та санхүүгийн дэмжлэг авахын тулд дараах сургалт хөтөлбөрт оролцсон байх шаардлагатай.

1. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах
Eduworld Боловсролын төв нь зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Суралцагчийн хүсэл зорилгод нийцсэн хөтөлбөрийг судалж илрүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг хариуцаж урилга авах, визний материалыг бүрдүүлж өргөдөл гаргах.

2. Бэлтгэл хөтөлбөрт суралцах
Start for Success, Preparing for University Learning , Preparing for Academic Writing сургалтуудад хамрагдаж шалгалтыг амжилттай өгсөн байх.

3. Төсөл хөтөлбөрт оролцох
Сангаас зохион байгуулах 2-оос доошгүй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах.

4. Судалгааны ажил бичих
Сангийн эрхлэн гаргах эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлсэн байх.

Эдгээр 4 үе шатыг амжилттай биелүүлсэн суралцагчид Олон Улсын Боловсрол Хөгжил Сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утаснаас лавлана уу.
 


Холбоотой мэдээлэл