Print | 2016-10-20
Английн  University of St Mark & St John их сургууль нь Оксфордоос 253 километрийн зайнд орших  Флимонт хэмээх газар оршдог. Нэг төв байртай бөгөөд олон жилийн өв уламжлалыг хадгалсан өвөрмөц онцлогтой сургууль бөгөөд боловсрол сэтгүүл зүй урлаг болон хэл шинжлэлийн чиглэлүүдийг багтаасан байдаг. Анх 1923 онд 2 коллеж нэгдэж 2013 онд албан ёсоор их сургууль хэмээх статусыг олж авчээ. Сургуулийн давуу тал нь гадаадын оюутнууд нутгийн оюутнуудтай ижилхэн төлбөрөөр суралцдаг аж.



Бизнес удирдлагын мастерийн хөтөлбөр:
Хөтөлбөрийн агуулга:
  • Удирдлага болон менежмент
  • Маркетингийн менежмент
  • Санхүүүгийн менежмент
  • Судалгаа хийх арга зүй
  • Стратегийн менежмент
  • Үйлдвэрлэл болон хувийраа бизнес эрхлэлт 
Сургуулийн байршил:


Тавигдах шаардлага:
  • Суралцах гэж буй мэргэжлийн чиглэлийн дагуу бакалаврын зэрэг эзэмшсэн байх шаардлагатай
  • Хөтөлбөрийн зохион байгуулагчтай ярилцлаганд орох
  • IELTS-н шалгалт өгсөн байх шшардлагатай ба хамгийн багадаа 6.5
Сургалтын төлбөр: £8500
Үргэлжлэх хугацаа:
1 жил
Албан ёсны вэб хаяг:
http://www.marjon.ac.uk/

Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлэг
    Английн St Mark & St John их сургууль их сургуулийн Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрт суралцах оюутнуудад “Олон Улсын Боловсрол Хөгжил” сангаас сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. “Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага бөгөөд хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй, манлайлагч оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. Уг тэтгэлэг нь залуусын мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгохоос гадна хөгжингүй орны туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох юм. Та санхүүгийн дэмжлэг авахын тулд дараах сургалт хөтөлбөрт оролцсон байх шаардлагатай.

1. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах
Eduworld Боловсролын төв нь зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Суралцагчийн хүсэл зорилгод нийцсэн хөтөлбөрийг судалж илрүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг хариуцаж урилга авах, визний материалыг бүрдүүлж өргөдөл гаргах.

2. Бэлтгэл хөтөлбөрт суралцах
Start for Success, Preparing for University Learning , Preparing for Academic Writing сургалтуудад хамрагдаж шалгалтыг амжилттай өгсөн байх.

3. Төсөл хөтөлбөрт оролцох
Сангаас зохион байгуулах 2-оос доошгүй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах.

4. Судалгааны ажил бичих
Сангийн эрхлэн гаргах эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлсэн байх.

Эдгээр 4 үе шатыг амжилттай биелүүлсэн суралцагчид Олон Улсын Боловсрол Хөгжил Сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утаснаас лавлана уу.
 
 
 


Холбоотой мэдээлэл