Print | 2016-10-18
Английн Sunderland их сургууль нь Английн зүүн хойд зүгт орших Сандерланд хэмээх газар оршдог бөгөөд энэ нь Эдинбург хотоос 165 км зайд оршдог ба анх 1901 онд байгуулагджээ. Одоогийн байдлаар 13695 оюутантай бөгөөд 2012 онд шилдэг боловсролын байгууллагаар шалгарч түүнээс хойш амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.



Бизнес удирдлагын мастерын хөтөлбөр.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь таны хичээл зүтгэлд тулгуурласан үнэлгээ өндөр удирдагчийн байр сууринд хүрэх замналыг хурдасгах юм. Үүгээрээ танд дэлхийн хаана ч ямар ч байгууллагад хүлээн зөвшөөрөгдөх чадварыг эзэмшүүлж шинэ боломжуудад таныг бэлтгэнэ.
Тухайн хөтөлбөрийн дагуу судлах хичээл:
  • Managing and Leading People (15 Credits)
  • Operations Management (15 Credits)
  • Marketing Management (15 Credits)
  • International Business Environment (15 Credits)
  • Global Corporate Strategy (15 Credits)
  • Financial Management and Control (15 Credits)
  • Information Management (15 Credits)
  • MBA Dissertation (60 Credits)

Үргэлжлэх хугацаа:
12 сар
Тавигдах шаардлага:
  • Суралцах гэж буй чиглэлээр баклаврийн зэрэг эзэмшсэн байх
  • Хамгийн багадаа 6 сарын ажлын туршлага
  • IELTS-н оноо хамгийн багадаа 6.0 (хэсэг тус бүрт хамгийн багадаа 5.5 оноо)
Сургалт эхлэх хугацаа:   
  • 2016 он11 сарын 17
  • 2017 он 1 сарын 16
  • 2017 он 4 сарын  24     
Албан ёсны вэб хуудас:
http://www.sunderland.ac.uk

Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлэг
 Английн Sunderland их сургуулийн Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрт суралцах оюутнуудад “Олон Улсын Боловсрол Хөгжил” сангаас сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. “Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага бөгөөд хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй, манлайлагч оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. Уг тэтгэлэг нь залуусын мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгохоос гадна хөгжингүй орны туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох юм. Та санхүүгийн дэмжлэг авахын тулд дараах сургалт хөтөлбөрт оролцсон байх шаардлагатай.

1. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах
Eduworld Боловсролын төв нь зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Суралцагчийн хүсэл зорилгод нийцсэн хөтөлбөрийг судалж илрүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг хариуцаж урилга авах, визний материалыг бүрдүүлж өргөдөл гаргах.

2. Бэлтгэл хөтөлбөрт суралцах
Start for Success, Preparing for University Learning , Preparing for Academic Writing сургалтуудад хамрагдаж шалгалтыг амжилттай өгсөн байх.

3. Төсөл хөтөлбөрт оролцох
Сангаас зохион байгуулах 2-оос доошгүй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах.

4. Судалгааны ажил бичих
Сангийн эрхлэн гаргах эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлсэн байх.

Эдгээр 4 үе шатыг амжилттай биелүүлсэн суралцагчид Олон Улсын Боловсрол Хөгжил Сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утаснаас лавлана уу.
 


Холбоотой мэдээлэл