Print | 2016-10-18
Английн Canterbury Christ Сhurch их сургууль нь 1962 оноос хойш зөвхөн багш нарыг сургах зорилготойгоор дээд сургуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол 2005 онд албан ёсоор их сургуулийн статусаа олж авчээ. Лондон хотоос 100 км-н зайд байрладаг. Тус сургууль нь 1962 оноос хойш эрчимтэйгээр үйл ажиллагаа явууулж одоогийн байдлаар 20000 орчим оюутантайгаар тус нутагтаа хамгийн том болвсролийн төвийн нэгт зүй ёсоор тооцогдож байна.



Бизнес удирдлагийн мастерийн хөтөлбөр:
Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрийг их сургуулийн удирдлагын багийн гишүүд болох олон жилийн туршлагатай судлаач, мэргэжилтнүүд удирдан явуулах бөгөөд практикт чиглэсэн карьерын шинэ боломжийг танд олгох болно

БУМ-н хөтөлбөрийн хүрээнд үзэх хичээлүүд:
Strategy and Globalisation
International Business Culture and Communication
Global Economics and Finance
Research methods
Intercultural Leadership and Personal Development,
Innovation, Entrepreneurship and the International Perspective,
Work Related Learning and Employability
Research methods
Management Project
Сургуулийн байршил:


Тавигдах шаардлага:
Тухайн мэргэжлийн дагуу баклаврийн зэргээ хамгаалсан байна.
IELTS-н оноо шаардлагатай ба хамгийн багадаа 6.0
Төлбөр:
11000 евро
Үргэлжлэх хугацаа:
1 жил
Албан ёсны вэб хуудас:
http://www.canterbury.ac.uk/
 
 
Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлэг
    Америкийн Canterbury Christ Сhurch их сургуулийн Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрт суралцах оюутнуудад “Олон Улсын Боловсрол Хөгжил” сангаас сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. “Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага бөгөөд хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй, манлайлагч оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. Уг тэтгэлэг нь залуусын мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгохоос гадна хөгжингүй орны туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох юм. Та санхүүгийн дэмжлэг авахын тулд дараах сургалт хөтөлбөрт оролцсон байх шаардлагатай.

1. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах
Eduworld Боловсролын төв нь зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Суралцагчийн хүсэл зорилгод нийцсэн хөтөлбөрийг судалж илрүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг хариуцаж урилга авах, визний материалыг бүрдүүлж өргөдөл гаргах.

2. Бэлтгэл хөтөлбөрт суралцах
Start for Success, Preparing for University Learning , Preparing for Academic Writing сургалтуудад хамрагдаж шалгалтыг амжилттай өгсөн байх.

3. Төсөл хөтөлбөрт оролцох
Сангаас зохион байгуулах 2-оос доошгүй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах.

4. Судалгааны ажил бичих
Сангийн эрхлэн гаргах эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлсэн байх.

Эдгээр 4 үе шатыг амжилттай биелүүлсэн суралцагчид Олон Улсын Боловсрол Хөгжил Сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утаснаас лавлана уу.
Tweet

 


Холбоотой мэдээлэл