Print | 2016-10-18
Английн Wales Trinity Saint David Их сургууль нь 1828 онд Wales Trinity Saint David Коллеж нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2010 онд их сургууль болон  өргөжсөн байна. Англи даяар нийт 4 салбар сургуультай бөгөөд нэг салбар нь Лондонд байрладаг одоогийн байдлаар 10,425 оюутан суралцаж байгаагаас Бакалаврын зэрэгт 8,660 оюутан, магистрын хөтөлбөрт 1,760 оюутан суралцаж байна.

 
 
Бизнес удирдлагын мастерын хөтөлбөр:
Хөтөлбөрийн агуулга:

Зөвлөх үйлчилгээний менежмент
Манлайлал
Өөрчлөлтийн менежмент
Интернэт бизнесийн стратеги
Менежментийн ёс зүй
Бизнес эрхлэлт
Сургуулийн байршил:


Тавигдах шаардлага:
1. Бакалаврын зэрэг эзэмшсэн байх
2. Ажлын туршлагатай байх
3. IELTS 6.0 оноо 
Төлбөр:
8250 евро (120 кредит)
Үргэлжлэх хугацаа:
2 жил
Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлэг

Английн Wales Trinity Saint David  их сургуулийн Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрт суралцах оюутнуудад “Олон Улсын Боловсрол Хөгжил” сангаас сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. “Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага бөгөөд хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй, манлайлагч оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. Уг тэтгэлэг нь залуусын мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгохоос гадна хөгжингүй орны туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох юм. Та санхүүгийн дэмжлэг авахын тулд дараах сургалт хөтөлбөрт оролцсон байх шаардлагатай.

1. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах
Eduworld Боловсролын төв нь зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Суралцагчийн хүсэл зорилгод нийцсэн хөтөлбөрийг судалж илрүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг хариуцаж урилга авах, визний материалыг бүрдүүлж өргөдөл гаргах.

2. Бэлтгэл хөтөлбөрт суралцах
Start for Success, Preparing for University Learning , Preparing for Academic Writing сургалтуудад хамрагдаж шалгалтыг амжилттай өгсөн байх.

3. Төсөл хөтөлбөрт оролцох
Сангаас зохион байгуулах 2-оос доошгүй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах.

4. Судалгааны ажил бичих
Сангийн эрхлэн гаргах эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлсэн байх.

Эдгээр 4 үе шатыг амжилттай биелүүлсэн суралцагчид Олон Улсын Боловсрол Хөгжил Сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утаснаас лавлана уу.


 


Холбоотой мэдээлэл