Print | 2016-10-18
Америкийн Longwood  их сургууль нь Виржиниа мужийн Фармилли хэмээх хотод оршдог бөгөөд 1839 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар 20 гаруй орноос ирсэн 5000 гаруй оюутан суралцаж байгаа нь энэ сургууль нь гадаад оюутнууд суралцахад хамгийн тааламжтай нөхцөл юм. Сургуулийн байршил чансааны хувьд бүх талаараа боломжийн сургууль юм
 
Бизнесийн удирдлагын мастерийн хөтөлбөр:
Мэргэших чиглэл:
Marketing Directors
Directors of Operations
Financial Analysts
Project Managers
Human Resources Directors
Сургуулийн байршил:



Үргэлжлэх хугацаа:
2 жил (36 кредит)
Тавигдах шаардлага:
1. Өргөдөл гаргагч нь их болон дээд сургуулийг баклаврын зэргээр төгссөн байх
2. Баклаврын зэргийн голч үнэлгээ 2,75 болон түүнээс дээш
3. TOEFL-н оноо 80 IELTS-н оноо 6,5 болон түүнээс дээш
Бүрдүүлэх материал:
1.  3 тодорхойлох захидал
2. Эссэ
3. Өргөдлийн маягт
4. Өргөдлийн хураамж 50$
5. GRE болон GMAT-н оноо
6. Эрүүл мэндийн шинжилгээнүүдэд хамрагдсан байх шаардлагатай
Төлбөр: 16.326$ (18 кредит)
Албан ёсний вэб хуудас:  http://www.longwood.edu

Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлэг
    Америкийн Longwood их сургуулийн Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрт суралцах оюутнуудад “Олон Улсын Боловсрол Хөгжил” сангаас сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. “Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага бөгөөд хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй, манлайлагч оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. Уг тэтгэлэг нь залуусын мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгохоос гадна хөгжингүй орны туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох юм. Та санхүүгийн дэмжлэг авахын тулд дараах сургалт хөтөлбөрт оролцсон байх шаардлагатай.

1. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах
Eduworld Боловсролын төв нь зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Суралцагчийн хүсэл зорилгод нийцсэн хөтөлбөрийг судалж илрүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг хариуцаж урилга авах, визний материалыг бүрдүүлж өргөдөл гаргах.

2. Бэлтгэл хөтөлбөрт суралцах
Start for Success, Preparing for University Learning , Preparing for Academic Writing сургалтуудад хамрагдаж шалгалтыг амжилттай өгсөн байх.

3. Төсөл хөтөлбөрт оролцох
Сангаас зохион байгуулах 2-оос доошгүй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах.

4. Судалгааны ажил бичих
Сангийн эрхлэн гаргах эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлсэн байх.

Эдгээр 4 үе шатыг амжилттай биелүүлсэн суралцагчид Олон Улсын Боловсрол Хөгжил Сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утаснаас лавлана уу.
 
 


Холбоотой мэдээлэл