Print | 2016-10-17
Америкийн  Northwest Missouri State  хэмээх сургууль нь 1905 онд байгуулагдсан бөгөөд Миссури мужийн Мэривил хэмээх газар оршдог бөгөөд  энэ нь Чикаго хотоос 629 километрийн зайтай ба гадаад оюутнуудыг дэмжих зорилготойгоор олон төрлийн хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Төлбөрийн хувьд харьцангуй хямдын зэрэгцээ тус сургууль нь чансаагаагаа дээгүүрт ордгоороо давуу талтай.



Бизнес удирдлагын мастерийн хөтөлбөр:
Тавигдах шаардлага:
  • Магадлан итгэмжлэгдсэн АНУ-н их сургууль эсвэл  боловсролын яамаар магадлан итгэмжлэгдсэн олон улсын боловсролын байгууллагын Бакалавр зэрэгтэй байх
  • Баклаврын түвшин дэх дүнгийн голч хамгийн багаадаа 2,5
  • GRE болон GMAT өгсөн байх шаардалагатай.
Мэргэших чиглэл:
  • Agricultural Economics Emphasis
  • Business Decision and Analytics Emphasis
  • General Management Emphasis
  • Human Resource Management Emphasis
  • Marketing Emphasis

Сургуулийн байршил:



Үргэлжлэх хугацаа:
2 жил (33 кредит)
Төлбөр:
1 кредит нь 635$
Элсэлт авах хугацаа:
8 сар 1 сар болон 5 сар
Албан ёсны вэб хуудас: 
http://www.nwmissouri.edu/
Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлэг
     Америкийн Northwest Missouri State их сургуулийн Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрт суралцах оюутнуудад “Олон Улсын Боловсрол Хөгжил” сангаас сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. “Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага бөгөөд хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй, манлайлагч оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. Уг тэтгэлэг нь залуусын мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгохоос гадна хөгжингүй орны туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох юм. Та санхүүгийн дэмжлэг авахын тулд дараах сургалт хөтөлбөрт оролцсон байх шаардлагатай.

1. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах
Eduworld Боловсролын төв нь зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Суралцагчийн хүсэл зорилгод нийцсэн хөтөлбөрийг судалж илрүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг хариуцаж урилга авах, визний материалыг бүрдүүлж өргөдөл гаргах.

2. Бэлтгэл хөтөлбөрт суралцах
Start for Success, Preparing for University Learning , Preparing for Academic Writing сургалтуудад хамрагдаж шалгалтыг амжилттай өгсөн байх.

3. Төсөл хөтөлбөрт оролцох
Сангаас зохион байгуулах 2-оос доошгүй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах.

4. Судалгааны ажил бичих
Сангийн эрхлэн гаргах эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлсэн байх.

Эдгээр 4 үе шатыг амжилттай биелүүлсэн суралцагчид Олон Улсын Боловсрол Хөгжил Сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утаснаас лавлана уу.


Холбоотой мэдээлэл