Print | 2016-10-16
Америкийн DeVry их сургууль нь Чикаго хотод байрладаг бөгөөд  1931 онд байгуулагдсан хувийн өмчийн сургууль юм. Одоогийн  байдлаар нийт 42,000 гаруй оюутан тус сургуульд суралцаж байгаа бөгөөд  элсэхийг хүссэн нийт сурагчдын 93% тэнцсэн хариу авч чаддаг ажээ. Сургалтын төлбөрийн  хувьд  дундаж төлбөртэй сургуульд тооцогдоно.



Бизнес удирдлагын мастерын хөтөлбөр:
Энэхүү хөтөлбөр нь тус сургуулийн харьяа менежментийн Кэллэр сургууль дээр явагдах бөгөөд суралцах таатай нөхцөлөөр хангахын зэрэгцээ карьерын хувьд өсөн дэвжих боломжийг олгоно.
Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрийн мэргэшүүлэх чиглэл:
  • Нягтлан бодох бүртгэл
  • Бизнесийн ухаан болон менежментийн задлан шинжилгээ  
  • Харилцагчийн үйлчилгээний менежмент
  • Бизнэс эрхлэлт
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Санхүү
  • Ерөнхий менежмент
  • Олон улсын бизнес, ханган нийлүүлэлтийн удирдлага
  • Зочлохуйн үйлчилгээний менежмэнт
  • Хүний нөөц
  • Мэдээллийн аюулгүй байдал
  • Олон улсын бизнес
  • Маркетинг
  • Төслийн менежмент
  • Олон нийтийн удирдлага
  • Харилцаа холбооны удирдлага
Сургуулийн байршил:




Үргэлжлэх хугацаа:
3 семестр
Тавигдах шаардлага:
Бакалаврын голч оноо 2,7-с бага бол GRE эсвэл GMAT шалгалтын хангалттай оноо авсан байх
TOEFL iBT 79 эсвэл IELTS 6,0 оноотой байх
Төлбөр:
1 семестр нь 17,820$
Элсэлт авах хугацаа: Жилд 5 удаа элсэлт авдаг
5 сарын 2- 8 сарын 27
8 сарын 29- 12 сарын 17
1 сарын 2- 4 сарын 22
10 сарын 24- 2 сарын 25
2 сарын 24- 6 сарын 24
Албан ёсны вэб хуудас:
  • http://www.devry.edu/
  • http://www.keller.edu/
Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлэг
    Америкийн DeVry их сургуулийн Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрт суралцах оюутнуудад “Олон Улсын Боловсрол Хөгжил” сангаас сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. “Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага бөгөөд хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй, манлайлагч оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. Уг тэтгэлэг нь залуусын мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгохоос гадна хөгжингүй орны туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох юм. Та санхүүгийн дэмжлэг авахын тулд дараах сургалт хөтөлбөрт оролцсон байх шаардлагатай.

1. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах
Eduworld Боловсролын төв нь зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Суралцагчийн хүсэл зорилгод нийцсэн хөтөлбөрийг судалж илрүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг хариуцаж урилга авах, визний материалыг бүрдүүлж өргөдөл гаргах.

2. Бэлтгэл хөтөлбөрт суралцах
Start for Success, Preparing for University Learning , Preparing for Academic Writing сургалтуудад хамрагдаж шалгалтыг амжилттай өгсөн байх.

3. Төсөл хөтөлбөрт оролцох
Сангаас зохион байгуулах 2-оос доошгүй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах.

4. Судалгааны ажил бичих
Сангийн эрхлэн гаргах эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлсэн байх.

Эдгээр 4 үе шатыг амжилттай биелүүлсэн суралцагчид Олон Улсын Боловсрол Хөгжил Сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утаснаас лавлана уу.


Холбоотой мэдээлэл