Print | 2016-10-15
Америкийн Bellevue их сургууль нь Вашингтон мужийн Беллэви хотод байрладаг бөгөөд энэ ньSan-Francisco хотоос 1304 километрийн зайнд оршдог. Беллэви хотын бусад сургуулиудтай харьцуулахад төлбөрийн хувьд харьцангуй хямд бөгөөд чансаагаараа дээгүүрт тооцогддог давуу талтай.

.

Бизнесийн удирдлагын мастерын хөтөлбөр:
Bellevue их сургуулийн Бизнесийн удирдлагын мастерын хөтөлбөр нь шинээр хөгжин дэвшиж буй бизнесийн мэргэжилтнүүдтэй хамтран тухайн чиглэлд тохирох академик орчин нөхцөлд  сургалтын үйл ажиллагаагаа явуулах юм. 

Хөтөлбөрийн агуулга:
  • Санхүүгийн бодлого зохицуулалт
  • цахим мэдээллийн аюудгүй байдлын бодлого болон зохицуулалт
  • Хувийн бизнес эрхлэлтийн бодлого болон зохицуулалт
  • удирдлагын зааварчилгааны бодлого болон зохицуулалт
  • тайлан тооцоооны бодлого блон зохицуулалт
  • Global Economic Threat Environment Concentration
  •  
  • Human Capital Management Concentration
  • Human Resource Management Concentration
  • Information Security Management Concentration
  • Interdisciplinary Business Concentration
  • International Management Concentration
  • Management Concentration
  • Managerial Communication Concentration
  • Management Information Systems Concentration
  • Marketing Concentration
  • Project Management Concentration
  • Supply Chain Management Concentration
  • Tax Concentration 
Сургуулийн байршил:


Үргэлжлэх хугацаа:
2 жил (36 кредит)

Жилийн төлбөр:
19,620$ (36 кредит)

Бүрдүүлэх материал болон тавигдах шаардлага:
  • Өрөгдлийн маягт
  • Өргөдөл гаргахад суурь хураамж 100$
  • TOEFL-н оноо (хамгийн багадаа 71 эсвэл IELTS 5.5 )
  • Бичиг баримтын баталгаажуулалт ( олон улсын тусгай байгууллагаар хийгдсэн байх шаардагатай )
  • Санхүүгийн баталгаа
Албан ёсны вэб сайт:
http://www.bellevue.edu/

 
Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлэг
    Америкийн Bellevue их сургуулийн Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрт суралцах оюутнуудад “Олон Улсын Боловсрол Хөгжил” сангаас сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. “Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага бөгөөд хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй, манлайлагч оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. Уг тэтгэлэг нь залуусын мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгохоос гадна хөгжингүй орны туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох юм. Та санхүүгийн дэмжлэг авахын тулд дараах сургалт хөтөлбөрт оролцсон байх шаардлагатай.

1. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах
Eduworld Боловсролын төв нь зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Суралцагчийн хүсэл зорилгод нийцсэн хөтөлбөрийг судалж илрүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг хариуцаж урилга авах, визний материалыг бүрдүүлж өргөдөл гаргах.

2. Бэлтгэл хөтөлбөрт суралцах
Start for Success, Preparing for University Learning , Preparing for Academic Writing сургалтуудад хамрагдаж шалгалтыг амжилттай өгсөн байх.

3. Төсөл хөтөлбөрт оролцох
Сангаас зохион байгуулах 2-оос доошгүй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах.

4. Судалгааны ажил бичих
Сангийн эрхлэн гаргах эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлсэн байх.

Эдгээр 4 үе шатыг амжилттай биелүүлсэн суралцагчид Олон Улсын Боловсрол Хөгжил Сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утаснаас лавлана уу.
 

 


Холбоотой мэдээлэл