Print | 2016-10-15
Америкийн алдарт New-York хотод байрлах мужийн тодотголтой  Plattsburgh их сургууль нь 1989 онд байгуулагдсан бөгөөд тус мужийнхаа их сургуулиуд дундаа шинжлэх ухаан болон урлагийн чиглэлээр анхдагч коллежуудийн нэг нь юм. Мөн энэхүү сургууль нь тус хотдоо байрлах бусад сургуулиудтайгаа харьцуулахад төлбөрийн хувьд харцангуй хямд юм. Одоогийн байдлаар бакалаврын зэрэгт суралцаж буй 5400 оюутан мөн мастерын хөтөлбөрт 300 оюутан суралцаж байна.



Бизнес удирдлагийн мастерийн хөтөлбөр:
Тус хөтөлбөр нь цор ганц бөгөөд та бүхэнд 21-р зууны эрчимтэй хөгжиж буй бизнесийн салбарт өрсөлдөхүйц ур чадвар болон өргөн мэдлэгийг эзэмшүүлэх нь бидний эрхэм зорилго мөн.
Бизнесийн Удирдлагын Мастерын мэргэшүүлэх чиглэл:
  • Нягтлан бодох бүртгэл
  • Бизнес болон эдийн засаг
  • Санхүү
  • Олон улсын бизнес
  • Хууль зүй
  • Менежмент
  • Маркетинг
  • Үйл ажиллагааны менежмент
Сургуулийн байршил:



Үргэлжлэх хугацаа:
2 жил
Жилийн төлбөр:
16500$
Тавигдах шаардлага:
  • Хэлний түвшин:  TOEFL шалгалт өгсөн байх шаардлагатай ба чадвар тус бүрт 20-с доошгүй оноо авах шаардлагатай. (PBT 560)
  • Мэргэжлийн шалгалт: GRE болон GМАТ
Албан ёсны вэб хуудас:
 http://web.plattsburgh.edu/

Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлэг
    Америкийн SUNY Plattsburgh их сургуулийн Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрт суралцах оюутнуудад “Олон Улсын Боловсрол Хөгжил” сангаас сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. “Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага бөгөөд хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй, манлайлагч оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. Уг тэтгэлэг нь залуусын мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгохоос гадна хөгжингүй орны туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох юм. Та санхүүгийн дэмжлэг авахын тулд дараах сургалт хөтөлбөрт оролцсон байх шаардлагатай.

1. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах
Eduworld Боловсролын төв нь зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Суралцагчийн хүсэл зорилгод нийцсэн хөтөлбөрийг судалж илрүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг хариуцаж урилга авах, визний материалыг бүрдүүлж өргөдөл гаргах.

2. Бэлтгэл хөтөлбөрт суралцах
Start for Success, Preparing for University Learning , Preparing for Academic Writing сургалтуудад хамрагдаж шалгалтыг амжилттай өгсөн байх.

3. Төсөл хөтөлбөрт оролцох
Сангаас зохион байгуулах 2-оос доошгүй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах.

4. Судалгааны ажил бичих
Сангийн эрхлэн гаргах эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлсэн байх.

Эдгээр 4 үе шатыг амжилттай биелүүлсэн суралцагчид Олон Улсын Боловсрол Хөгжил Сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утаснаас лавлана уу.
 
 


Холбоотой мэдээлэл