Print | 2016-10-13
   Английн  Leeds Trinity их сургууль нь улсын сургууль бөгөөд  1966 онд байгуулагдаж 2012 онд их сургууль хэмээх статусыг олж авчээ. Английн үзэсгэлэнт Хорсфорт оршдог бөгөөд энэ нь Лондон хотоос 274 километрийн зайд оршдог юм. Одоогийн байдлаар нийт 3505 оюутан суралцаж байгаагаас баклаврын зэргээр 2790 магистрын зэргээр 715 оюутан тус тус суралцаж байна. Тус сургууль сургалтын чанараараа 2016 оны байдаар Английн их дээд сургуулиуд  дундаа эхний 25-т багтаж чадсан бөгөөд төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшнээр Англи улсдаа эхний 10-т жагсаж байна.



Бизнес удирдлагын мастерийн хөтөлбөр:
Энэхүү хөтөлбөрт хамрагдсан бүх гишүүд тухайн чиглэлээрээ мэргэшсэн арвин их туршлагатай багтай хамтран мэргэжий орчинд хамтран ажиллах боломжтой бөгөөд үүгээрээ судалгааны бүх л талбарт дадлагажих боломжийг олгодогоороо давуу талтай юм.

БУМ-н хөтөлбөрийн агуулга:
  • Санхүүгийн менежмэнт болон нягтлан бодох бүртгэл 
  • Маркетингийн стратеги болон нөлөвлөлт
  • Манлайлал ба мэргэжлийн ур чадвар хөгжүүлэлт
  • Стратегийн менежмэнт 
  • Үйл ажиллагаа хөгжүүлэлт
Сургуулийн байршил:



Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:
1 жил 60 кредит цаг
Тавигдах шаардлага:

Тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд тодорой хэмжээний ажлын туршлага хуримтлуулсан түүнийгээ батлах чадвартай хүмүүс өрсөлдөнө.
IELTS-н 6.0 оноо (аль ч чадварын оноо нь 5.5-с доош байж болохгүй.) 

Төлбөрийн хэмжээ: £12,000 .
Элсэлт явагдах хугацаа: 1 болон 9-р сар
Сургуулийн албан ёсны вэб хуудас: www.leedstrinity.ac.uk

Олон Улсын Боловсрол Хөгжил Сангийн тэтгэлэг
    Английн Leeds Trinity их сургуулийн Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрт суралцах оюутнуудад “Олон Улсын Боловсрол Хөгжил” сангаас сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. “Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага бөгөөд хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй, манлайлагч оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгож байна. Уг тэтгэлэг нь залуусын мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгохоос гадна хөгжингүй орны туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох юм. Та санхүүгийн дэмжлэг авахын тулд дараах сургалт хөтөлбөрт оролцсон байх шаардлагатай.

1. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах
Eduworld Боловсролын төв нь зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Суралцагчийн хүсэл зорилгод нийцсэн хөтөлбөрийг судалж илрүүлэх, элсэлтийн үйл ажиллагааг хариуцаж урилга авах, визний материалыг бүрдүүлж өргөдөл гаргах.

2. Бэлтгэл хөтөлбөрт суралцах
Start for Success, Preparing for University Learning , Preparing for Academic Writing сургалтуудад хамрагдаж шалгалтыг амжилттай өгсөн байх.

3. Төсөл хөтөлбөрт оролцох
Сангаас зохион байгуулах 2-оос доошгүй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах.

4. Судалгааны ажил бичих
Сангийн эрхлэн гаргах эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлсэн байх.

Эдгээр 4 үе шатыг амжилттай биелүүлсэн суралцагчид Олон Улсын Боловсрол Хөгжил Сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утаснаас лавлана уу.

 


Холбоотой мэдээлэл