Print | 2016-10-06
Австралийн Flinders их сургууль нь 1966 онд байгуулагдсан бөгөөд Шинийг санаачлагч шилдэг их сургуулийн жагсаалтанд тогтмол дээгүүр байр эзэлсээр ирсэн билээ. Flinders их сургуулийн олон улсын оюутнуудад зориулсан судалгааны тэтгэлэг нь /FIPRS/ тус сургуульд суралцах хүсэлтэй мастер, докторын хөтөлбөрийн гадаад оюутнуудад олгогдох бөгөөд тэтгэлэгт сургалтын төлбөр, амжиргааны зардал багтсан байна.

Судалгааны тэтгэлгийн шалгаруулалт маш өрсөлдөөнтэй явагддаг бөгөөд өөрийн авьяас чадвар, судалгааны ажлын зорилгоо оновчтой илэрхийлж чадсан оюутнууд сонгогддог байна. Тэтгэлгийн үргэлжлэх хугацаа докторын хөтөлбөрт 3 жил, мастерт 2 жил байна. 



Flinders их сургууль нь 14 салбар сургуультай бөгөөд бүхий л мэргэжлээр суралцах боломжтой.
  • Боловсролын сургууль
  • Хүмүүнлэгийн сургууль
  • Flinders хуулийн сургууль
  • Анагаахын сургууль
  • Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль
  • Сувилахуй, эх барихуйн сургууль
  • Биологийн шинжлэх ухааны сургууль
  • Хими физикийн шинжлэх ухааны сургууль
  • Компьютерийн шу, Инженерчлэл, Математикийн сургууль
  • Орчин тойрны сургууль
  • Flinders бизнесийн сургууль
  • Сэтгэл судлалын сургууль
  • Олон улс судлалын сургууль
  • Нийгэм, улс төр судлалын сургууль
Сургуулийн байршил



Тэтгэлгийн хэмжээ
Сургалтын төлбөр
Амжиргааны зардал А$26,288
Замын зардал болон эхлэлийн суурьших зардалд А$1,485 олгодог

Тавигдах шаардлага
Мастер, Докторын хөтөлбөрийн үндсэн шаардлагыг хангасан байх
Англи хэлний шаардлага TOEFL iBT 80 эсвэл IELTS 6.0 ба түүнээс дээш
Сургуулийн профессор судалгааны ажлыг хүлээн зөвшөөрсөн байх
Судалгааны ажлуудаас өмнө нь нийтлүүлж байсан байх

Материал хүлээн авах хугацаа
Жил бүрийн 6-8 сарын хооронд хүлээн авна.

Албан ёсны вэб хуудас:
http://www.flinders.edu.au/scholarships-system/index.cfm/scholarships/display/a731e2

Хэрэв та Австралийн Flinders их сургуулийн тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс тэтгэлгийн зөвлөх үйлчилгээ авах боломжтой. Тэтгэлгийн зөвлөх үйлчилгээний хүрээнд бид:
*Тэтгэлгийн материалын жагсаалт гарган өгч, материалыг хянаж зөвлөгөө өгөх, илгээх
*Суралцагчийн суралцах зорилгыг тодорхойлсон эссэ бичих /Англи хэл дээр/
*CV боловсруулах /Англи хэл дээр олон улсын стандартын дагуу/
*Тодорхойлох захидал бичих /Англи хэл дээр/ зэрэг үйлчилгээг үзүүлэх болно. Англи хэлний сургалтанд хамрагдсан сурагчид тэтгэлгийн зөвлөх үйлчилгээг 50% хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.


Холбоотой мэдээлэл