Print | 2016-10-04
Австралийн Мельбурн хотод байрлах La Trobe Их сургууль нь Бакалавр, Мастер, Докторын түвшинд суралцах хүсэлтэй олон улсын манлайлагч залууст зориулж төрөл бүрийн тэтгэлэг зарладаг байна. 1964 онд байгуулагдсан энэхүү сургуульд одоогийн байдлаар 36,000 гаруй оюутан суралцаж байна. La Trobe Их сургууль 13 салбар сургуультай. 
  • Бизнесийн сургууль
  • Боловсролын сургууль
  • Хүмүүнлэг, нийгмийн ухааны сургууль
  • Хуулийн сургууль
  • Эрүүл мэндийн нэгдсэн сургууль
  • Биологийн сургууль
  • Хавдрын анагаах ухааны сургууль
  • Инженерчлэл, математикийн шинжлэх ухааны сургууль
  • Амьдрахуйн шинжлэх ухааны сургууль
  • Молекулийн шинжлэх ухааны сургууль
  • Сувилахуй, эх барихуйн сургууль
  • Сэтгэл судлал, нийтийн эрүүл мэндийн сургууль
  • Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн сургууль
Сургуулийн байршил:


Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөр AUD$10,000-AUD$20,000
Байрны төлбөр AUD$5,000 ба түүнээс дээш

Тэтгэлгийн үргэлжлэх хугацаа:
Дээд тал нь 2 семестр олгогдоно. 



Тавигдах шаардлага:
  • Ерөнхий боловсролын гэрчилгээ дүн:
Бакалавр, Мастерын дипломын голч оноо 85%-с дээш байх
  • Хэлний шаардлага хангасан байх
Бакалавр- IELTS 6, iBT60
Мастер, Доктор - IELTS6.5, iBT80

Материал хүлээн авах хугацаа:
Жилд 3 удаа материал хүлээн авна. 2016-2017 оны хичээлийн жилд материал хүлээн авах хугацаа: 
2016 оны 9 сарын 9
2016 оны 11 сарын 11
2017 оны 1 сарын 6
Албан ёсны вэб хуудас:
http://www.latrobe.edu.au/study/costs/international

Хэрэв та Австралийн La Trobe Их Сургуулийн тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утсаар лавлана уу.
 


Холбоотой мэдээлэл