Print | 2016-10-04
Австралийн Adelaide их сургууль нь 1874 онд үүсгэн байгуулагдсан ба Өмнөд Австралын Adelaide хотод байрладаг улсын сургууль юм. Тус сургууль нь үндсэн 5 факултеттэй ба тус бүртээ салбар сургуулиудтай. Үүнд:
  • Инженерчлэл, комьютер математикийн шинжлэх ухааны факултет
  • Австралын газрын тосны сургууль
  • Химийн инженерийн сургууль
  • Иргэн, Орчин, уул уурхайн инженерийн сургууль
  • Компьютерийн шинжлэх ухааны сургууль
  • Электроникийн инженерийн сургууль
  • Математикийн шинжлэх ухааны сургууль
  • Механикийн шинжлэх ухааны сургуульЭрүүл мэндийн шинжлэх ухааны факултетШүдны Adelaide сургууль
  • Анагаахын шинжлэх ухааны сургууль
  • Сувилахуйн сургууль
  • Хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургууль
  • Олон нийтийн эрүүл мэнд, эмнэлэгийн туршлагын сургуульУрлаг, нийгмийн ухааны факултетСонгодог хөгжим
  • Түүх, улс төрийн сургууль
  • Хүмүүнлэгийн сургууль
  • Нийгмийн шинжлэх ухааны сургууль
  • Мэргэжилийн факултет
  • Архитектур, хотын хөгжлийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Эдийн засгийн сургууль
  • Шинэчлэлийн боловсролын төв, шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх
  • Боловсролын сургууль
  • Adelaide хуулийн сургуульШинжлэх ухааны факултет
  • Хөдөө аж ахуй, хоол, виноны сургууль
  • Физикийн шинжлэх ухааны сургууль
  • Биологийн шинжлэх ухааны сургууль
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны сургууль
Сургуулийн байршил:



Adelaide их сургуулийн олон улсын тэтгэлэг нь гадаадын өндөр мэдлэгтэй оюутануудыг мастер болон докторын зэрэгт суралцуулан өөрийн сургуулийн судалгааны хэсгээ сайжруулж өргөжүүлэх зорилготой юм. Тус тэтгэлэг нь оюутаны сурлагын амжилт, судалгааны боломж бололцоо, цар хүрээнээс шалгаалан олгогдоно. 



Тэтгэлгийн хэмжээ:
  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал (26,288$)
  • Эрүүл мэндийн зардал
Олгогдох хугацаа:
Мастерын оюутанд 2 жил
Докторын оюутанд 3 жил

Тавигдах шаардлага:
Мастерт суралцах бол баклавр, докторт суралцах бол мастерийн зэргийн дипломтой байх
Факултетээсээ хамаараад IELTS 6.5-7, iBT 79-94

Материал хүлээн авах хугацаа:
2017 оны 1 сарын 31 хүртэл (9 сард орох хичээл)
2017 оны 4 сарын 30 хүртэл (2017 оны хичээлийн жилийн 2 дахь хагас)

Албан ёсны вэб хуудас:
http://www.adelaide.edu.au/graduatecentre/scholarships/research-international/opportunities/adelaide-scholarship-international/

Хэрэв та Adelaide Их Сургуулийн олон улсын тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утсаар лавлана уу.

 


Холбоотой мэдээлэл