Print | 2016-09-30
Австралийн Мельбурн хотод байрлах Мельбурн Их Сургууль нь 1853 онд байгуулагдсан бөгөөд жил бүр сурлага, хөдөлмөрөөрөө амжилт гаргасан 300 оюутанд бүтэн тэтгэлэг /Full scholarship/ олгодог байна. Судалгааны тэтгэлгийн үргэлжлэх хугацаа нь Мастерын хөтөлбөрт 2 жил, Докторын хөтөлбөрт 3,5 жил үргэлжилнэ. Мельбурн Их сургуулийн судалгааны тэтгэлгийг дараах чиглэлээр суралцах оюутнуудад олгодог байна:
  • Бизнес эдийн засаг
  • Эрүүл мэндийн шинжлэх ухаан
  • Шинжлэх ухаан
  • Мал эмнэлзүй
  • Хүмүүнлэг нийгмийн шинжлэх ухаан
  • Хөгжмийн урлаг
  • Боловсрол
  • Хууль зүй
  • Дизайн
  • Инженерчлэл
  • Мэдээлэл технологи
Сургуулийн байршил:



Тэтгэлгийн хэмжээ:
Суралцагчийн санхүүгийн байдлаас шалтгаалаад сургалтын төлбөрөөс гадна дараах тэтгэлгүүд олгогдоно.
- Амжиргааны зардал 14 хоног тутам олгогдоно.
- Австрали улсад зорчих замын зардал
- Шаардлагатай тохиолдолд эмчилгээний зардал
- Эрүүл мэндийн даатгалын төлбөр



Тавигдах шаардлага:
- Суралцах гэж буй мастер, докторын хөтөлбөрийнхөө шаардлагыг хангасан байх 
- Хүсэлт гаргасан хөтөлбөртэйгөө ижил түвшний боловсролын зэрэг аваагүй байх, ижил судалгаа хийгээгүй байх
- IELTS 6.5-7 , iBT 79-94 (мэргэжилээсээ хамаараад)

Материал хүлээн авах хугацаа:
Судалгааны тэтгэлгийн материалыг тогтмол хүлээн авдаг.

Албан ёсны вэб хуудас:
 https://studenteforms.app.unimelb.edu.au/apex/f?p=153:2:0:::2:P2_ID:641

Хэрэв та Мельбурн Их Сургуулийн судалгааны тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 75858989, 80993053 утсаар лавлана уу.


 


Холбоотой мэдээлэл