Print | 2016-09-30
Австралийн Macquarie Их сургууль нь 1964 онд байгуулагдсан бөгөөд Сидней хотын ууган сургуулиудын нэг юм. Боловсролын чанараараа тэргүүлэгч Австралийн топ 9 сургуулийн нэг бөгөөд Ази номхон далайн бүсийн шилдэг их сургуульд багтдаг байна. Тус сургуулиас жил бүр олон улсын шилдэг оюутнуудад зориулж сургалтын төлбөрийн тодорхой хувийн тэтгэлэг олгодог бөгөөд өмнөх сурлагын амжилт, ирээдүйд амжилттай суралцана гэдгээ нотлон харуулах шаардлагатай юм. Тэтгэлэгт Инженерчлэл, Байгаль орчин, Нийгмийн ухаан, Хэл шинжлэл, Боловсрол, Сэтгүүлзүйн чиглэлээр Бакалавр, Мастерын хөтөлбөрт хүсэлт гаргах боломжтой. Хэлний бэлтгэлд суралцах оюутнууд ч мөн адил сургалтын төлбөрийн тэтгэлэгт хүсэлт гаргаж болно.



Тэтгэлгийн шаардлага:
Хөтөлбөрийн үндсэн шаардлагад нийцэж, суралцах урилгаа авсан байх
Одоо суралцах гэж буй хөтөлбөртэй ижил боловсролын зэрэг аваагүй байх
Англи хэлний IELTS 6.5 оноо эсвэл iBT83
Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх

Тэтгэлгийн хэмжээ:
Бакалавр, Мастерын хөтөлбөрт A$10,000 ба түүнээс дээш сургалтын төлбөрийн тэтгэлэг олгогдоно.
Хэлний бэлтгэлд сургалтын төлбөрийн A$2,500 тэтгэлэг олгогдоно.

Сургуулийн байршил:



Материал хүлээн авах хугацаа
1 сарын 31 хүртэл (2 сард орох хичээл)
6 сарын 30 (7 сард орох хичээл)
Албан ёсны вэб хуудас:
http://www.mq.edu.au/study/international-students/scholarships/macquarie-university-international-scholarships/VCIS

Хэрэв та Австралийн Macquarie их сургуулийн тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс тэтгэлгийн зөвлөх үйлчилгээ авах боломжтой. Тэтгэлгийн зөвлөх үйлчилгээний хүрээнд бид:
*Тэтгэлгийн материалын жагсаалт гарган өгч, материалыг хянаж зөвлөгөө өгөх, илгээх
*Суралцагчийн суралцах зорилгыг тодорхойлсон эссэ бичих /Англи хэл дээр/
*CV боловсруулах /Англи хэл дээр олон улсын стандартын дагуу/
*Тодорхойлох захидал бичих /Англи хэл дээр/ зэрэг үйлчилгээг үзүүлэх болно. Англи хэлний сургалтанд хамрагдсан сурагчид тэтгэлгийн зөвлөх үйлчилгээг 50% хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
 


Холбоотой мэдээлэл