Print | 2016-09-30
Энэхүү тэтгэлэг нь анх 1917 онд латин америк эмэгтэйчүүдэд АНУ-д боловсрол эзэмшүүлэх боломжийг хангах зорилгоор анх бий болсон юм. Одоогоор 140 гаруй орны 3400 гаруй эмэгтэйчүүдийг тус тэтгэлэгт хөтөлбөрт хамруулаад байгаа юм. 
Тус тэтгэлэг нь АНУ-н аль нэг итгэмжлэгдсэн их сургуульд мастер болон докторын бүтэн цагийн хөтөлбөрт тэнцсэн эсвэл хөтөлбөрт хамрагдах шалгуурийг хангасан эмэгтэй оюутан судлаачидад зориулсан болно. Олон нийтийн үйл ажиллагаа болон хувийн мэргэжил ажлаараа улс орон нийгэмдээ тэргүүлдэг охид бүсгүйчүүд нь энэ тэтгэлгийн шалгаруулалтанд давуу тал болох юм. 



Тэтгэлгийн хэмжээ
  • Мастер: 18,000$
  • Доктор: 20,000$
  • Постдоктор: 30,000$

Тавигдах шаардлага
  • iBT79, TOEFL550, 
  • Баклавр болон мастерийн диплом

Материал хүлээн авах хугацаа
8 сарын 1-с 12 сарын 1 хүртэл

Хэрэв та АНУ-н Эмэгтэйчүүдийн их сургуулийн холбооны ОУ-н эмэгтэгчүүдэд зориулсан тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утсаар лавлана уу.
 


Холбоотой мэдээлэл