Print | 2016-09-27
Америкийн Их сургууль нь 1893 онд Америкийн конгрэссийн албан ёсны тусгай эрхтэйгээр АНУ-н нийслэл Вашингтон хотод байгуулагдсан хувийн өмчийн их сургууль юм. Тус сургууль нь 12,000 оюутантай 7 сургуультай үйл ажилгаагаа явуулж байна. Үүнд: Урлаг ШУ-ны сургууль, Бизнесийн сургууль, Харилцаа холбооны сургууль, ОУ-н үйлчилгээний сургууль, Олон нийтийн харилцааны сургууль, Мэргэжлийн болон өргөжсөн судалгааны сургууль мөн Вашингтоны хуулийн сургуулиуд орно. 




Тэтгэлэгийн хэмжээ:
  • Сургалтын төлбөр
  • Дотуур байр

Тавигдах шаардлага:
  • 9-12 ангийн дүнгийн голч оноо 3,8 болон түүнээс дээш
  • IBT TOEFL 95, IELTS 7.0, paper based TOEFL 600
  • Манлайлах ур чадвар
  • Сайн дурын ажилд идэвхитэй оролцдог байх
Материал хүлээн авах эцсийн хугацаа:
2016 оны 12 сарын 15-с 2017 оны 1 сарын 10 хүртэл

Суралцах мэргэжлийн чиглэл:
  • Банк санхүү
  • Архитектор
  • Соёл урлаг, Дизайн
  • Био Шинжлэх ухаан, Хими
  • Бизнес Менежмент
  • Хүүхэд сурган хүмүүжүүлэгч
  • Компьютерийн Шинжлэх Ухаан
  • Барилга, хот бүтээн байгуулалт
  • Криминалистик ба сэтгэл зүйч
  • Хууль
  • Инженер
  • Эрүүл мэнд 
  • Нийгмийн харилцааны менежмент
  • Нийгмийн ажилтан
  • Хүнсний технологи
  • Эмч, сувилагч, эх  баригч
  • Улс төр судлал
  • Багш 
Албан ёсны вэб хуудас:
 http://www.american.edu/admissions/international/egls.cfm

Хэрэв та American Их Сургуулийн тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 75858989, 80993053 лавлана уу.
 


Холбоотой мэдээлэл