Print | 2016-09-27
Америкийн Их сургууль нь 1893 онд Америкийн конгрэсийн тусгай эрхтэйгээр АНУ-н нийслэл Вашингтон хотод байгуулагдсан хувийн өмчийн их сургууль юм. Тус сургууль нь 12,000 оюутантай 7 бүхэлдэхүүн сургуультайгаар үйл ажилгаагаа явуулж байна. Үүнд: Урлаг ШУ-ны сургууль, Бизнесийн сургууль, Харилцаа холбооны сургууль, ОУ-н үйлчилгээний сургууль, Олон нийтийн харилцааны сургууль, Мэргэжлийн болон өргөжсөн судалгааны сургууль мөн Вашингтоны хуулийн сургуулиуд орно. 

Сургуулийн байршил:
.
 

Америкийн их сургуулийн тус тэтгэлэг нь хэсэгчилсэн гэж хэлж болох ба тус оюутны чадварыг харгалзан 6000-25000$ хүртэлх тэтгэлэг олгодог байна. Энэхүү тэтгэлгийн өрсөлдөөн их бөгөөд тавигдах шалгуурын хувьд тухайн оюутны гаргасан амжилт, хэлний чадвар, манлайлал, нийгэмрүүгээ чиглэсэн сайн дурын ажил зэрэг юм. Баклаврын түвшинд суралцдаг оюутнуудын хувьд жил бүрийн сургалтын амжилтаас шалтгаалан нэмэлт тэтгэлгүүдийг олгодог байна.



Тэтгэлэг олгох хугацаа:
Жил бүрийн 1 сарын 15 хүртэл бүртгэнэ

Тавигдах шаардалага:
  • TOEFL-550, iBT-90  IELTS-6.5, PTE53, SAT530+
  • Диплом адестатын хуулбар



American University-д дараах мэргэжлийн дагуу суралцах боломжтой:
  • Банк санхүү
  • Архитектор
  • Соёл урлаг, Дизайн
  • Био Шинжлэх ухаан, Хими
  • Бизнес Менежмент
  • Хүүхэд сурган хүмүүжүүлэгч
  • Компьютерийн Шинжлэх Ухаан
  • Барилга, хот бүтээн байгуулалт
  • Криминалистик ба сэтгэл зүйч
  • Хууль
  • Инженер
  • Эрүүл мэнд 
  • Нийгмийн харилцааны менежмент
  • Нийгмийн ажилтан
  • Хүнсний технологи
  • Эмч, сувилагч, эх  баригч
  • Улс төр судлал
  • Багш 

Хэрэв та American Их Сургуулийн тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 77008098, 94251188 утсаар лавлана уу.

 
 


Холбоотой мэдээлэл