Print | 2016-09-27
Hubert  H.Humphrey хамтын нийгэмлэгийн хөтөлбөр нь АНУ-н засгийн газрын Fulbright солилцооны хөтөлбөрөөс санхүүждэг ба 1978 оноос АНУ-н сенат болон ерөнхий сайд байсан Hubert H.Humphrey-гийн санаачлагаар үүссэн тэтгэлэгт хөтөлбөр юм. 


Тус тэтгэлэг нь тодорхой ажлын туршлага бүхий өөрийн ур чадвар болон мэдлэгийг дээшлүүлэх хүсэл эрмэлзлэлтэй хүмүүст зориулагдсан юм.
Энэхүү хөтөлбөр нь оюутануудад Америкийн нэр хүнд бүхий их сургуулийн академик цагийн хичээл, хурал зөвөлгөөнд оролцох боломж, сүлжээ үүсгэх болон практик ажлын дадлагуудаар дамжуулан мэргэжлээ дээшлүүлэх ховорхон боломжыг олгодог байна.



Суралцах боломжтой мэргэжлүүд:
- ХАА болон орон нутгийн хөгжил
- Харилцаа холбоо/ Сэтгүүл зүй
- Эдийн засгийн хөгжил
- Боловсролын удирдлага, Бодлого төлөвлөлт
- Санхүү болон Банк
- Дээд боловсролын удирдлага
- ХДХВ/ДОХ-н бодлого болон урьдчилан хамгаалалт
- Хүний нөөцийн удирдлага
- Хууль болон Хүний эрх
- Байгалын нөөц, Орчины бодлого болон Уур амьсгалын өөрчлөлт
- Төрийн эрүүл мэндийн бодлого болон удирдлага
- Төрийн бодлого дүн шинжилгээ, Төрийн удирдлага
- Англи хэлийг гадаад хэлний хувьд заах
- Технологийн бодлого болон удирдлага
- Хот болон бүсын төлөвлөлт

Тус тэтгэлэгийг жил бүр 200 судлаач оюутануудад олгодог болно. 

Тэтгэлэгийн хэмжээ:
  • Их сургуулийн сургалт болон нэмэлт төлбөр
  • Хэрэв шаардлагатай бол үндсэн хичээлийн өмнөх Англи хэлний бэлтгэл
  • Оршин суух зөвшөөрөл
  • Эрүүл мэндийн даатгал
  • Номны зардал
  • 1 удаагын компьютерийн хэрэгцээ
  • АНУ-руу ирж буцах онгоцны тиз, шаардлагатай бол орон нутгийн тээврийн зардал
  • Мэргэжлийн хурал зөвөлгөөн, түүнд шаардлагатай аялалын зардал
Тавигдах шаардлага:
  • Баклаврын зэрэг
  • Мэргэжлээрээ ажилсан 5 жилийн ажлийн туршлага
  • Өмнө нь АНУ-руу зорчиж байгаагүй байх
  • Манлайлах ур чадвар
  • Төрийн албанд ажилласан туршлагатай байх
  • iBT TOEFL 71, Institutional TOEFL 530, iBT51-68 оноотой бол шууд их сургуулийн үндсэн оюутан болох боломжтой.

Материал хүлээн авах хугацаа:
Жил бүрийн 10 сарын 1

Хичээл орох хугацаа:
Жил бүрийн 4 сар болон 9 сар

Албан ёсны вэб хуудас:
http://humphreyfellowship.org/

Хэрэв та  Hubert Humphrey Fellowships тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утсаар лавлана уу.
 


Холбоотой мэдээлэл