Print | 2016-09-27

Fulbright-ийн тэтгэлэгт хөтөлбөр нь анх АНУ-н сенат Willam Fulbright-ийн санаачлагаар 1946 онд үүсгэн юм. Энэхүү тэтгэлэг нь оюутан, судлаачид, багш болон мэргэжилтнүүдэд зориулсан гадаад боловсролын  солилцоот АНУ-н засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр юм. Тус тэтгэлэг нь АНУ-н Их сургуулиуд болон Акедэмик Институтүүдтэй хамтран ажилладаг ба салбарын чиглэл хамаарахгүйгээр оюутан судлаачдад олгогддог юм. Жил бүр ойролцоогоор 155 орны 4000 гадаад оюутан Fulbright-н тэтгэлгээр суралцдаг болно. 



Тэтгэлгийн хэмжээ
  • Сургалтын төлбөр
  • Тизны зардал
  • Амьжиргааны зардал
  • Эрүүл мэндийн даатгал зэрэг багтана. Fulbright тэтгэлэг нь суралцах явцын дундуур олгогддог тэтгэлэг юм. 

Тавигдах шаардлага:
- Одоогоор Монголд оршин суудаг мөн Монгол улсын иргэн байх
- 1,5-с дээш ажлын туршлагатай байх
- Баклаврын зэрэгтэй байх
- IBT90, TOEFL 575 
- АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай (АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу)

Бүрдүүлэх материал:
1. Фулбрайтын өргөдлийн маягт бөглөх:
2. Тодорхойлох захидал бүрдүүлэх: Таны академик болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах хоёр хүнээс авсан тодорхойлох захидлыг хавсаргана уу: Тодорхойлох захидлыг зөвхөн Англи хэл дээр хүлээн авах ба Монгол хэлнээс нотариатаар хөрвүүлсэн баталгаат хуулбарыг зөвшөөрнө.
3. Эссэ: Англи хэл дээрх та яагаад АНУ-д суралцах хүсэлтэй байгаа, хөтөлбөр дууссаны дараа юу хийхийг хүсэж байгаа талаар товч буюу хоёр хуудаснаас уртгүй эссэ хавсаргана уу.
4. Боловсрол: Их дээд сургуулийн дипломын баталгаат хуулбарыг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт хавсаргана уу. (Эх баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хүлээн авна. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй тул баримт бичгийн эх хувийг явуулахгүй байхыг хүсье)
5. Өргөдлийг Элчин сайдын яамд зарласан хугацааны дотор илгээх шаардлагатай.



АНУ-ын Засгийн газын санхүүжилттэй Фулбрайт хөтөлбөрийн сонгон шалгаруулах дараалал:

2-4 сар: Хөтөлбөрийг зарлаж, өргөдөл хүлээн авна;

4 сар: Ирсэн өргөдлүүдийг шалгаруулах үйл явц

5 сар: Фулбрайтын анхан шатны шалгаруулалтаас үлдсэн оюутнуудад ярилцалгыг хийнэ;

7-10 сар: Шалгарсан оролцогчид АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлөө илгээх бэлтгэл хийж, IBT, GRE/GMAT зэрэг шалгалтуудыг өгнө;

10-12 сар: АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлийг илгээнэ;

1-4 сар: Элсэлтийн өргөдлийн хариуг хүлээнэ;

5-6 сар: Элсэлтийн өргөдлийн хариуг зарлана;

6 сар: Элчин сайдын яамнаас хөтөлбөрийн өмнөх уулзалт зохион байгуулна;

7-8 сар: Хөтөлбөр эхэлж, оролцогчид АНУ-ыг зорино.

Албан ёсны эх сурвалж:   http://foreign.fulbrightonline.org/about/foreign-fulbright

Хэрэв та Fulbright Foriegn Student Program  тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утсаар лавлана уу.
 


Холбоотой мэдээлэл