Print | 2016-09-26
Баруун Английн их сургууль нь 1970 онд байгуулагдсан бөгөөд Их Британий Бристол хотын ойролцоо оршдог. Одоогоор 26,600 оюутан, 5 факультеттэй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: Урлаг үйлдвэрлэл болон Боловсролын тэнхим, Бизнес болон хуулийн тэнхим, Орчны болон Технологийн тэнхим, Эрүүл мэндийн ШУ-ны факултет орно. 

Сургуулийн байршил:



Тус сургууль нь гадаад оюутнуудад жил бүр нийт 100,000 паундаас дээш тэтгэлэг олгодог. Үүний нэг болох ОУ-н оюутаны Мастерийн тэтгэлэгт орохын тулд Гадаад оюутанг дэмжих төвд дадлагаар ажиллах хэрэгтэй бөгөөд хичээлийн жилийн дундуур тус сургуулийн үйл ажиллагаанд төлөөлөгчөөр ажиллах шаардлагатай.




Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөр 

Тавигдах шаардлага:
- Английн баклаврын зэрэгтэй дүйцэхүйц зэрэгтэй байх
- IELTS 7.5
- Өмнө нь Их Британид суралцаж байгаагүй
- Өөр ямар нэг тэтгэлэгт хамрагдаагүй байх
 
Материал хүлээн авах хугацаа:
Жил бүрийн 3 сарын 31 хүртэл

Хичээл эхлэх хугацаа:
Жил бүрийн 9 сар


Баруун Английн Их сургуульд дараах мэргэжлийн дагуу суралцах боломжтой:
  • Банк санхүү
  • Архитектор
  • Соёл урлаг, Дизайн
  • Био Шинжлэх ухаан, Хими
  • Бизнес Менежмент
  • Хүүхэд сурган хүмүүжүүлэгч
  • Компьютерийн Шинжлэх Ухаан
  • Барилга, хот бүтээн байгуулалт
  • Криминалистик ба сэтгэл зүйч
  • Хууль
  • Инженер
  • Эрүүл мэнд 
  • Нийгмийн харилцааны менежмент
  • Нийгмийн ажилтан
  • Хүнсний технологи
  • Эмч, сувилагч, эх  баригч
  • Улс төр судлал
  • Багш 

Хэрэв та  Баруун Английн Их сургуулийн тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 75858989, 77071511 утсаар лавлана уу.

 


Холбоотой мэдээлэл