Print | 2016-09-23
Бристол Их сургууль нь 1876 онд Их Британий Бристол хотод байгуулагдсан бөгөөд дэлхийн шилдэг 50 их сургуульд багтдаг, Английн нэр хүндтэй сургууль юм. Урлаг, Хэл шинжлэл , Инженерчлэл, Био-анагаах ухаан, Шинжлэх ухаан, Эрүүл мэндийн шинжлэх ухаан, Нийгмийн шинжлэх ухаан, Хуулийн чиглэлийн  24 салбар сургуульд одоогийн байдлаар 21500 гаруй оюутан суралцаж байна. 



Сургуулийн байршил:



Bristol их сургууль нь  Бакалаврын зэргээр суралцах сонирхолтой олон улсын манлайлагч оюутнуудад зориулж жил бүр  сургалтын төлбөрийн тэтгэлэг зарладаг байна. 

Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөрөөс £8500 хөнгөлнө. 

Тэтгэлгийн шаардлага:
- Англи хэлний түвшин мэргэжлээсээ шалтгаалаад өөр өөр байна. IELTS 5.5-7.5
- Бүртгүүлэгч тус сургуулийн бүтэн цагийн бакалаврын хөтөлбөрт тэнцсэн байх
- Бүртгүүлэгч нь аль ч мэргэжлээр сурацдаг байж болно
- Өөр ямар нэг тэтгэлэгт хамрагдсан оюутан оролцох боломжгүй

Бүртгэл авах хугацаа:
Жил бүрийн 6 сарын 10 хүртэл 

Хичээл эхлэх хугацаа:
Жил бүрийн 9 сард

Бристол их сургуульд дараах мэргэжлийн дагуу суралцах боломжтой.
  • Банк санхүү
  • Архитектор
  • Соёл урлаг, Дизайн
  • Био Шинжлэх ухаан, Хими
  • Бизнес Менежмент
  • Хүүхэд сурган хүмүүжүүлэгч
  • Компьютерийн Шинжлэх Ухаан
  • Барилга, хот байгуулалт
  • Криминалистик ба сэтгэл зүйч
  • Хууль
  • Инженерчлэл
  • Эрүүл мэнд 
  • Нийгмийн харилцааны менежмент
  • Нийгмийн ажилтан
  • Хүнсний технологи
  • Эмч, сувилагч, эх  баригч
  • Улс төр судлал
  • Багш 

Хэрэв та Бристол Их Сургуулийн Олон улсын тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 75858989, 77071511, 80993053 утсаар лавлана уу.
 


 


Холбоотой мэдээлэл