Print | 2016-09-23
Эдинбургийн их сургууль нь 1582 онд байгуулагдсан Шотландын ууган сургууль  бөгөөд дэлхийн шилдэг их дээд сургуулиудын нэг юм. Тус сургууль нь Их Британийн Эдинбург хотод оршдог. Эдинбургийн их сургууль хүмүүнлэг, нийгмийн ухааны 11 сургууль, анагаахын 8 факультеттэй, ШУ болон инженерийн 7 сургуультай ба одоогийн байдлаар нийт 35,500 гаруй оюутан суралцаж байна.



Сургуулийн байршил:




Эдинбургийн их сургууль нь жил бүр хэд хэдэн мастерын хөтөлбөрийн тэтгэлэг санал болгодог ба та хүссэн мэргэжилээрээ суралцах боломжтой. 

Тэтгэлгийн хэмжээ:
Тэтгэлгийн хэмжээ нь 3000 паунд байх бөгөөд оюутны сургалтын төлбөрөөс хасагдах болно.



Тавигдах шаардлага:

-Тус тэтгэлэг нь Эдинбургийн Их сургуулийн Мастерын хөтөлбөрт бүтэн цагийн хөтөлбөрт тэнцсэн  оюутнуудад олгогдох боломжтой
-Тэтгэлэгт хөтөлбөр нь оюутны сурлагын амжилтаас хамаарч олгогдох бөгөөд өөрийн дүнг тус улсын дүнгэх стандартад дүйцүүлэх хэрэгтэй.  


Материал хүлээн авах эцсийн хугацаа:
Жил бүрийн 4 сарын 1

Хичээл эхлэх хугацаа:
Жил бүрийн 9 сард эхлэнэ

Хэрэв та Эдинбургийн Их Сургуулийн Олон улсын мастерын тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 75858989, 77071511, 80993053 утсаар лавлана уу.
 


Холбоотой мэдээлэл