Print | 2016-09-22
Illinois Wesleyan University нь 1850 онд байгуулагдсан бөгөөд АНУ-ын Illinois  мужийн Bloomington хотод байрладаг. Та бүхэн тус сургуулийн 3 салбар сургуульд 80 гаруй мэргэжил олгох хөтөлбөрөөс сонгон  суралцах боломжтой.
  • College of Liberal Arts (17 departments and 7 interdisciplinary programs, organized in 1906)
  • College of Fine Arts (schools of art, music, and theatre arts organized in 1929, 1946, 1947
  • School of Nursing (established in 1959)

Illinois Wesleyan Их сургууль нь Бакалаврын хөтөлбөрт суралцах олон улсын манлайлагч оюутнуудад зориулж сургалтын төлбөрийн $10,000 - $25,000 тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлгийн хугацаа 4 жил үргэлжлэх боломжтой. Мөн сургалтын зээлд хамрагдахаас гадна кампуст ажил эрхэлж болно. Энэхүү тэтгэлгээс гадна Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог бөгөөд уг тэтгэлгүүд нь  олон улсын оюутнуудын авъяас, сонирхол, хичээлийн ололт амжилтыг үнэлэн олгоддог тэтгэлэг юм. 




Тавигдах шаардлага:

- ЕБС сургуулийн гэрчилгээний голч дүн 80 ба түүнээс дээш
- IELTS 6.5 оноо эсвэл TOEFL iBT 90 оноо
- SAT эсвэл ACT өгсөн байх
- Тодорхойлох захидал
- Эссэ

Материал хүлээн авах хугацаа:
 4-р сарын 1
Хичээл эхлэх сар:
 8 сарын 1
Албан ёсны вэб хуудас:
https://www.iwu.edu/


Хэрэв та Illinois Wesleyan Их сургуулийн тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утсаар лавлана уу.
 


Холбоотой мэдээлэл