Print | 2016-09-20
 Техник технологийн эрин зууны асар том нөлөө бүхий хүчирхэг компани бол "google"  билээ.Өнөөдөр цахим ертөнцөд уг компаний оролцоогүй зүйл гэж байхгүй болсон.Үнэхээр ч хүний хэрэгцээг соргог олж харан, амьдралыг хөнгөвчлөх үйлчилгээнүүдийг тогтмол гаргадаг учраас хамгийн шилдэг нь болж чадсан байх. Ингээд энэ компаний төрөлжсөн хэрэгцээт үйлчилгээнүүдийн талаар  хүргье. 

1. ​Google Scholar 

   
                                  

 
                           
“Google Scholar”-аас та хичээл номтой холбоотой мэдээллийг тусгайлан хайх боломжтой. Тухайлбал шинжлэх ухаан, технологи, уран зохиол гэх мэт бүх л сэдвээр хайлт хийж хэрэгцээт мэдээллээ олоход тун дөхөм, хялбарчилсан үйлчилгээ юм.

2. Google Keep

                   


“Google Keep” бол төлөвлөгөө, хийх ажлын жагсаалтаа гаргах, түүнийгээ эргэн санахад маш хэрэгцээтэй үйлчилгээ ажээ. Та тэмдэглэлүүдээ өнгө өнгөөр нь ялган хадгалж, хийсэн ажлаа устгах зэргээр хувийн зохион байгуулалтын үйл ажиллагааг энд хийж боломжтой.
 
 3.Google Inbox

                          


Та “Google Inbox” үйлчилгээнд бүртгүүлснээр и - мэйлүүдээ чухал ба чухал бусаар нь ялган ангилж, цэгцтэй байлгах боломж бүрдэх аж. Ер нь л таны цахим шуудантай холбоотой төрөл бүрийн үйлчилгээг багтаасан учраас орж судлаад үзээрэй.

4.​Google Business View


                                  


Та энэ үйлчилгээний тусламжтайгаар өөрийн эзэмшлийн байгууллага, байшин барилгын зургийг 360 хэмийн зураглалтайгаар “Google Map”-д байршуулж, үр нөлөө бүхий сурталчилгаагаа хийх боломжтой.

5.​Google Correlate

                               

“Google Correlate” бол статистик мэдээллийн үйлчилгээ. Та эндээс хүссэн сэдвээрээ хайлт хийж, тухайн сэдэвтэй төстэй хайлтуудыг олж болно. Өөрөөр хэлбэл хүмүүс тухайн сэдэвтэй төстэй ямар хайлтууд хийснийг харж болохоос гадна “Google”-д ямар үгс хамгийн их хайгдсан гэх зэрэг сонирхолтой баримт, график харьцуулалтыг эндээс үзэж болох ажээ.

6.Google Goggles

                              

Та ухаалаг утсандаа энэ аппликейшнийг суулгаснаар хаа яваа газраасаа мэдээлэл авч болох юм. Тодруулбал та ямар нэг зүйлийн зургийг нь дараад хайлт хийснээр холбогдох мэдээ, тайлбаруудыг авч болох ажээ.

7.Google Sites

                          

Энэ бол өөрийн вебсайт, блогийг хөгжүүлэх боломжийг олгодог хэрэглэхэд энгийн, хялбар үйлчилгээ юм.

8.​Google Classroom

                      


Энэ үйлчилгээ нь багш нарт зориулагдсан буюу тэдний сурагчидтайгаа онлайнаар холбоотой ажиллахад хэрэгтэй аж.

9.Google Crisis Response

                    

Байгалийн гамшиг, гэнэтийн аюул ослоос сэрэмжлүүлэх мэдэгдлийг цаг тухайд нь энэ үйлчилгээгээр дамжуулан авах боломжтой.

10.Google Person Finder​

                      

Байгалийн гамшиг, үймээн самууны үеэр алга болсон хүнийг эндээс хайж болдог байна.

11.​Google Art Project

                        


Уран зураг сонирхогчдод хэрэгтэй мэдээллүүд энд бий.

12.Google Shopper

                    

“Google Shopper” бол дэлгүүр хэсэхдээ бараа бүтээгдэхүүнийг баркодоор нь хайж мэдээллийг нь харах, дуу хоолойгоороо хайлт хийх зэргээр туслалцаа авах боломжтой үйлчилгээ ажээ.

 Эх сурвалж:  Bunny.mn         

 


Холбоотой мэдээлэл