Print | 2016-09-19
Хэл сурах олон арга дотроос кино үзэх нь хамгийн зугаатай арга гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Харин бид та бүхэнд ойлгоход хялбар 10 киног танилцуулж байна.

1. Forrest Gump



Та бүхний сайн мэдэх Форрест Гамп киног орчуулгагүй үзэх нь танд англи хэлний том хичээл болох болно. Том Хэнкс үгээ хэлэхдээ их удаан, ойлгомжтой хэлдэг тул та анхлан суралцагч байсан ч ойлгоно.

 2. Pulp Fiction



Тарантино гэдэг бол жирийн нэг найруулагчийн овог биш, бүүр нэгэн ертөнцийн нэр болсон. Та содон үг хэллэг сурахыг үнэхээр хүсэж байгаа бол энэ кино танд тус болохоос гадна огт уйдаахгүй гэдгийг бид амлаж чадна.

3. The Lake House



Хоёр өөр цаг хугацаа, хоёр өөр дүр, нэг шуудангийн хайрцаг… Танд Киану Ривз, Сандра Буллок нар захиа хэрхэн бичихийг “зааж” өгнө.

4. Beauty and the Beas



Та бидний сайн мэдэх Араатан ба Гүнж хүүхэлдэйн киноны гол дүрийн баатрууд үгээ их тод, удаан хэлэхээс гадна хэцүү үг хэллэг ашиглахгүй тул та ойлгохгүй байх вий гэж айх шаардлагагүй.

5.​Coffee and Cigarettes



Зугаатай харилцан яриа, хэрүүл мөн хөгжилтэй хошигнолууд… Bill Murry тоглосон энэхүү хар цагаан кино IMDB сайтаас 7,1 үнэлгээ авч байсан юм.

6.​Jerry Maguire



Та том корпорацид ажиллахыг хүсдэг үү? Тэгвэл Жерри Магуйер таныг зөв ярихад сургахаас гадна санаагаа хэрхэн зөв ойлгуулахад сургана. Тус киноны харилцан яриа нь танд тус болно гэдэгт итгэж байна.

7.House, M.D.



Цуврал кинонд дуртай бол англи хэлээр Хаус эмчийг үзэхийг зөвлөе. Үзэхэд ч сонирхолтойгоос гадна танд мэдлэг олгож, нэг мэдэхэд л та англиар хошигнож сурчихсан байх болно.

8.The Iron Lady



Маргарет Тетчерийн амьдралын түүхийг харуулсан уг кино таны чихийг Британи аялгаар “мялаах” болно. Хэрэв та америк аялгаас залхан шинэ аялга сурахыг хүсвэл энэ түүхэн киног заавал үзээрэй.

 9 .Bridget Jones’s Diary



32 настай Брижит амьдралаа хэрхэн өөрчилсөн талаар гарах тус кино мөн л танд хэл сурахад тусална. Рене Зелвегер өөрийн аялгаа кинонд зориулж өөрчилсөн ба киноны зураг авалт дууссаны дараа, амьдрал дээрээ ч тэр аялгаараа ярьдаг болсон гэнэ шүү.

10.​Shrek




Том хүмүүс гэлтгүй хүүхдүүдэд ч энэ хүүхэлдэйн кино тохиромжтой. Харилцан яриа ойлгомжтойгоос гадна богино. Мөн Шрекийн найз хөгжилтэй илжиг, киноны дуутаныг огт уйдаахгүй.

Эх сурвалж: Goodyouths
 


Холбоотой мэдээлэл