Print | 2016-09-12
Австрали улс нь амьдрахад хамгийн тааламжтай улс орнуудын тоонд эхний 3-т байнга багтдаг. Үүний нэг шалтгаан нь цаг уурын гайхалтай таатай нөхцөл юм. Австралийн сургалтын систем дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг эзэмшүүлдэг гэдгээрээ алдартай. 

Австралийн сургалтын тэтгэлэг бол Монгол Улсын хөгжлийг дэмжин, хувь нэмэр оруулж, Австрали улстай харилцаа холбоогоо бататган хөгжүүлэх боломж юм. Австралийн Засгийн  газраас тэтгэлгийн болзол шалгуур хангасан Монгол Улсын иргэдэд Австралийн их сургуулиудад магистр, докторын түвшний боловсролын зэрэг эзэмших сургалтыг санал болгож байна. Австралийн тэтгэлэгт сургалт нь хөгжлийн төлөөх дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд санал болгож буй олон улсын, нэр хүндтэй тэтгэлэг юм. Уг бүрэн хэмжээний тэтгэлгийг мэдлэг чадвар/мерит, ил тод байдал, тэгш хүртээмжид тулгуурлан олгоно. Тэтгэлгийн хүрээнд тодорхойлсон зорилтот салбар, ямар чиглэлээр сурахаа маш сайн тодорхойлсон байх шаардлагатай. Өргөдөл гаргах явц нээлттэй, өрсөлдөөнтэй бөгөөд хүн бүрийг ижил тэгш боломжоор хангадаг. 

Тэтгэлэгт хамрагдах сургуулиудын жагсаалт:
Australian Catholic University
Aviation Australia
Bond University
Box Hill Institute TAFE
Brisbane North Institute of TAFE
Bureau of Meteorology
Canberra Institute of Technology
Carnegie Mellon University
Central Queensland University
Charles Darwin University
Charles Sturt University
Chisholm Institute of TAFE
Curtin University of Technology
Deakin University
Edith Cowan University
Federation University
Flinders University
Gold Coast Institute of TAFE
Griffith University
Holmesglen Institute of TAFE
James Cook University
Kangan Batman Institute of TAFE
La Trobe University
Macquarie University
Monash University
Murdoch University
Northern Melbourne Institute of TAFE
Queensland University of Technology
RMIT University
Southbank Institute of Technology
Southern Cross University
Swinburne University of Technology
TAFE NSW
TAFE SA
Tasmanian Polytechnic
The Australian National University
The University of Adelaide
The University of Melbourne
The University of New England
The University of New South Wales (including
ADFA)
The University of Newcastle
The University of Queensland
The University of Sydney
The University of Western Australia
Tropical North Queensland TAFE
University College London
University of Canberra
University of South Australia
University of Southern Queensland
University of Tasmania (including the Australian
Maritime College)
University of Technology Sydney
University of The Sunshine Coast
University of Western Sydney
University of Wollongong
Victoria University
William Angliss Institute of TAFE

Тэтгэлэгт тавьдаг гол шаардлагууд:

• Хүсэлт гаргагч өргөдөл бөглөх үедээ өөрийн байгууллагад хоёроос доошгүй жил тасралтгүй ажилласан байх
• Ажлын туршлагатай байх
• Бакалаврын зэрэг эзэмшсэн байх
• Австралид төгссөний дараа нэр дэвшүүлсэн байгууллагад 2-оос доошгүй жил ажиллах хүсэлтэй байх
• IELTS-ийн 6.5 буюу түүнээс дээш оноотой байх

Хэдий дээрх тэтгэлгийн санхүүжилт тодорхойгүй хугацаагаар зогссон байгаа боловч тэтгэлэгт материалаа эртнээс бэлдэж эхлэх хэрэгтэйг бодолцож мэдээллийг бэлтгэн орууллаа.

Эх сурвалж: 
Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн веб хуудас 


Холбоотой мэдээлэл