Print | 2016-08-29
АНУ-ын Кентаки мужийн Бериа хотод байрлах Berea College нь 1855 онд байгуулагдсан бөгөөд жил бүр 1600 орчим оюутныг баклаврын 32 хөтөлбөрт үнэ төлбөргүй элсүүлдэг байна. Сургуулийн үүсгэн байгуулагч арьс өнгө, боолчлолын эсрэг үзэлтэн Ноён Жонн Ж.Фий арьс өнгө, шашин шүтлэгээс үл хамааран бүх хүн сурч боловсрох ижил тэгш боломжийг бий болгохын тулд энэхүү коллежийг байгуулжээ. Түүний үзэл баримтлал өнөө хүртэл үргэлжилж байгаа бөгөөд сургалтын төлбөрөө санхүүжүүлэх чадамжгүй иргэдийг суралцах боломжоор хангахын тулд ийнхүү үнэ төлбөргүй сургадаг байна. Мөн олон улсын оюутнуудыг зуны амралтаараа ажил хийж амжиргааны зардлаа олоход тусладаг бөгөөд дэлхийн 70 гаруй орны оюутнууд суралцаж байна.



Коллежийн байрлах Бериа хот нь 14,000 хүн амтай жижиг хот бөгөөд Кентаки мужийн томоохон хотуудын нэг болох Лексинтон хотоос 40 милл зайд оршдог байна. Бериа хот дов толгод ихтэй, хавар зундаа 150С-ээс +320С, намар өвөлдөө -60 С-ээс +40 С дулаан байдаг. 



Тавигдах шаардлага:
Дараах оноонуудаас аль нэгийг нь авсан байх. Хэрэв аль алийг нь өгсөн бол элсэлтийн материалд зөвхөн нэгийг сонгож явуулна. Онооны доод хязгаар:
TOEFL: 520 (paper-based); 190 (computer-based); 68 (internet-based)
IELTS: Ерөнхий оноо 6, хэсэг тус бүрийн оноо 5-аас багагүй байна.
ACT: 17
SAT I: 1210 (2016 оны 3 сараас өмнө өгсөн бол); 900 (2016 оны 3 сараас хойш өгсөн бол)

Элсэлтийн материал хүлээн авах хугацаа:

2016 оны 11 сарын 30
Жил бүрийн 8 сараас дараа жилийн намрын элсэлтээ авдаг. 

Сонгон шалгаруулалт хийх гол зүйл нь суралцах зорилгоо тодорхойлсон эссэ бөгөөд хариу 3 сард гарна. Бүрдүүлэх материалыг нэг дор явуулахгүй бол хасагдах эрсдэлтэй болохыг анхаарна уу.

Сургуулийн албан ёсны вэбсайт: www.berea.edu

Бэлтгэсэн: Eduworld Боловсролын төв
 


Холбоотой мэдээлэл