Print | 2016-08-01
“Олон Улсын Боловсрол Хөгжил” сан нь иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага бөгөөд хөгжингүй орнуудад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй, манлайлагч оюутан залууст сургалтын төлбөрийн санхүүжилт олгох ажээ. Уг тэтгэлэг нь залуусын мэргэжлийн болон академик мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгохоос гадна хөгжингүй орны туршлагыг эх орондоо хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг болох юм. Энэхүү тэтгэлгийн болзлыг хангасан залуус АНУ, Австрали, Англи, Герман гэх мэт боловсролоороо тэргүүлэгч хөгжингүй орнуудад Шинжлэх ухаан, Инженерчлэл, Хөдөө Аж Ахуй, Газар тариалан, Эрүүл мэндийн Шинжлэх ухаан, Хууль, Эдийн засаг, Менежмент, Боловсролын чиглэлийн хөтөлбөрүүдээс Мастерын түвшинд сонгон суралцах боломжтой.  



Тавигдах шаардлага

- Зөвхөн Мастерын хөтөлбөрт олгогдоно.
- Хөтөлбөрөө дуусгаад эх орондоо эргэж ирэх нөхцөлийг зөвшөөрөх
- Бакалаврын голч оноо 3,0 ба түүнээс дээш
- 2 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх

Бүрдүүлэх материалын жагсаалт

- Диплом адестатын хуулбар
- Суралцах зорилгоо тодорхойлсон Эссэ /800 үгтэй/
- CV /Евро стандартаар бичигдсэн байх/
- Тодорхойлох захидал 2ш

Хэрэв та "Олон Улсын Боловсрол Хөгжил" сангийн тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 80993053 утсаар лавлана уу.







 


Холбоотой мэдээлэл