Print | 2016-05-25
Дэлхийн хүмүүсийг хэл, хайр, сайхан сэтгэл нэгтгэдэг. Харин тэрхүү холбогч хэл бол мэдээж англи хэл юм. Англи хэл нь өнөөдөр Америк, Англи, Австрали, Канад гэх мэт дэлхийн олон оронд албан ёсны хэл болж, нийт 600 сая гаруй хүн төрөлх болон хоёрдогч хэлний хувиар ярьж байна. Ингээд та бүхэнд энэхүү агуу хэлний тухай сонирхолтой зарим зүйлсийг хүргэе.

1. Англи хэлний “Pronunciation” буюу “дуудлага” хэмээх үг нь хамгийн буруу дуудлагатай үг юм.

2. Англи хэлний хамгийн урт үг бол “pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis” хэмээх 45 үсэгтэй үг бөгөөд энэ нь цахиурын шорооноос болж үүсдэг уушигны өвчин юм.

3. “Queue” хэмээх үг нь ганц “Q” үсгээр дуудагддаг үг ажээ. Энэ нь “Дараалал” гэсэн утгатай.

4. “Q” үсэг нь мөн хамгийн бага хэрэглэгддэг үсэг юм.

5. Дэлхий дээрх 6 хүн тутмын нэг нь англиар ойлгож бас ярьж чаддаг.

6. Англи хэл бол дэлхий дээрх хамгийн баялаг үгийн сантай хэл юм. Зарим толь бичигт идэвхитэй хэрэглэгддэг хэдэн сая үг байдаг.


7. Хамгийн анхны англи хэлний толь бичгийг 1755 онд Самуэл Жонсон (Samuel Johnson) зохиож байжээ.

8. Англи хэлний хамгийн богинохон боловч олон утгат өгүүлбэр нь “I am” юм. Уг өгүүлбэрийг маш олон утгаар хэрэглэж болно. Жишээлбэл: "Би ..... хүн", "би үүнийг хийсэн"... гэх мэт.

9. Англи хэлний цагаан толгойн бүх үсгийг оруулсан өгүүлбэр бол “The quick brown fox jumps over the lazy dog” буюу “Түргэн бор үнэг залхуу нохойны дээгүүр харайгаад өнгөрлөө” гэсэн өгүүлбэр байдаг аж. Сонирхолтой байгаа биз?

10. “Silver”, “Month”, “Orange”, “Purple” гэсэн үгнүүд орсон, толгой холбосон ямар ч шүлгийн мөр байдаггүй байна.


                                                                   Эх сурвалж: gogo.mn


Холбоотой мэдээлэл