Print | 2016-05-23
                            

“КАЛЛАН” АРГА ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн хамгийн олон суралцагчтай, Англи хэлний хамгийн том сургууль болох “Каллан” Их Сургуулийг үндэслэгч Робин Калланы боловсруулсан энэхүү заах арга нь англи хэлийг бусад аргуудаас 4 дахин хурдан сурах үр дүнтэй арга юм.
Дэлхийн алдартнууд, даяарчлагдаж буй томоохон компаниуд болон Нобелийн шагналтнууд энэ аргаар англи хэлийг амжилттай эзэмшсэн байдаг.
Их Британий Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эдинбургийн герцог Калланы заах арга нь бусад аргуудаас 4 дахин хурдан болохыг шалгуулахаар Британий Их Сургуулиудын Зөвлөлийн гишүүн, Англи хэлийг 45 жил гадаад оюутнуудад заасан Оксфордын Их Сургуулийн Профессор Давид Морганыг томилон явуулахад тэрээр илтгэлдээ Калланы заах арга нь түүний 45 жилийн туршид олж мэдэж, хэрэглэж байсан аргуудаас үнэхээр хурдан арга мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байжээ.
 
КАЛЛАНЫ ЗААХ АРГЫН БОДИТ ДАВУУ ТАЛУУД
Үр дүнтэй
Хэл сайн сурахын нууц нь давтаж хэлэх, давтаж хэлэх, давтаж хэлэх...
Системтэй давтлагаар өмнө нь үзсэн хичээлүүдийг бүрэн эзэмших боломжтой бөгөөд суралцагч 1-р номны 50-р хичээлийг үзэж байлаа гэхэд өмнөх 49 хичээл мартагдаагүй байдаг ба тухайн хэлээр ярьж сурах цорын ганц арга бол тэр хэлээр ярих гэсэн зарчмыг баримталж бүх хүний ярих боломжийг жигд хангадаг.
Бусад аргаар суралцагчид хичээлийн цагийн 25%-д л сонсдог бол “Каллан” аргаар тухайн хичээлийн туршид сонсох дадлага хийгддэг.

                             

Хурдан / Эрчимтэй
Минутанд багш сурагчид нийлээд доод тал нь  210 үг хэлэх буюу 1 цагт 12,600 үг эргэлтэнд орж байдаг. Ингэснээр сурагчид танхимаас гадна орчинд буюу радио сонсох, телевиз үзэх, гадаад хүнтэй ярилцахад минутанд 180-аад үг хэрэглэгддэг энгийн ярианы хурдыг гүйцэж ойлгох чадвартай болдог.

Алдаа засах
Багш дуудлагын болон дүрмийн алдааг байнга засдаг учир суралцагчид эхнээсээ буруу болон хазгай ярьж сурахаас зайлсхийж чадна.

                  

Хүн бүхэнд тохиромжтой
Бичгийн машин, компьютерээр бичих эсвэл машин жолоодож сурдагтай адил ямар ч хүн хэлийг сурч чадна. Үүнд ямар нэгэн онцгой авъяас шаардлагагүй. Сурахгүй байгаа, муу, эсвэл удаан сурч байгаа  хариуцлагыг суралцагчдад биш сургаж байгаа сургууль, түүний арга барилд хүлээлгэх ёстой.
“Каллан” арга нь 7 настнаас эхлээд 70 настан хүртэл аль ч насныханд, аль ч үндэстэнд, мөн Англи хэлийг ямар ч зорилгоор сурахад тохиромжтой арга юм. Энэ аргаар хүүхэд, настай хүмүүсийн аль аль нь гайхам үр дүнд хүрэх боломжтой.

Гэрийн даалгаваргүй
“Каллан” аргаар сурч байгаа тохиолдолд гэрийн даалгавар хийх шаардлагагүй. Учир нь суралцагчид хүссэн үр дүнгээ гэрийн даалгаваргүйгээр олж авна. Гадаад хэлийг ангид, багшийн хамтаар дадлага хийж байж л хамгийн сайн сурдаг.

Багш солигдсон ч үр дүнд нөлөөлөхгүй
Каллан аргын бас нэг гайхамшигтай онцлог нь маш сайн боловсруулсан хөтөлбөр болон заах аргын ачаар багш бүр ижил заах бөгөөд багш солигдсон ч сургалтын үр дүнд нөлөөлөхгүй.

“Каллан” аргын сэтгэл зүй
“Каллан” арга нь бодит танхимын дадлага, багш - сурагчийн сэтгэл зүйн харилцаа болон тэдний Англи хэлэнд хандах хандлага дээр тулгуурласан арга юм. Тус аргыг Боловсролын Сэтгэл Судлаачдад үзүүлэхэд  нэг нь “Энэнээс өөрөөр яаж ?” гэсэн байна. Өөрөөр хэлбэл хэл сурах гэдэг нь түргэн рефлексийг хөгжүүлэх асуудал юм бол түүнд үүнээс өөр ямар хариулт байх билээ? гэжээ.

                        

"Каллан" аргыг яагаад зарим сургуулиуд хэрэглэдэггүй вэ?
"Каллан" аргыг дэлхийн зах зээл дээр улсын, хувийн, дунд болон дээд сургуулиуд, олон улсын компаниуд Англи хэлний сургалтандаа хэрэглэдэг бөгөөд дэлхийн 26 оронд 250 гаруй "Каллан" аргатай сургуулиуд байдаг. Гэвч зарим хувийн сургуулиуд "Каллан" арга нь Англи хэл сурах хугацааг 4 дахин багасгадаг шигээ тэдний орлогыг ч мөн хэмжээгээр багасгана гэж үзээд "Каллан" аргыг хэрэглэхээс татгалздаг.

Хурд
Хурд хичээл дээр чухал үүрэгтэй. Бид суралцагчдын ярихаасаа урьтаад төрөлх хэлрүүгээ хөрвүүлдэг зуршлыг болиулахыг хүсдэг бөгөөд гагцхүү үүнийг хурд зогсооно. Тэрчлэн хурд тэдэнд ердийн унаган ярианы хурдыг ч мөн мэдрүүлж өгдөг. Сануулах болон хариултаар хангах ч бас хөрвүүлэхээс сэргийлж чөлөөтэй ярих чадварыг хөгжүүлэхэд маш тустай.

Зөвхөн сонсгол, яриа заах  бус
“Каллан” арга нь бүх л хэл зүйн дүрмүүдийг заадаг бөгөөд мөн Кембриджийн Нэгдүгээр Сертификатын түвшинд тэнцэхүйц бичих чадвартай болгодог.

Хялбар, сонирхолтой, тааламжтай
Судалгаанаас харахад суралцагчид “Каллан” аргыг амархан, сонирхолтой, тааламжтай арга хэмээн үздэг болох нь тогтоогджээ. Тиймгүйсэн бол тэд энэ аргаар Англи хэлийг бусад аргаас үнэхээр 4 дахин хурдан сурч чадахгүй бөгөөд Лондон хотын “Каллан” сургууль нь дэлхийн хамгийн олон суралцагчтай Англи хэлний хамгийн том сургууль болж чадахгүй байх байсан.

EDUWORLD Боловсролын төв бүх шатны Англи хэлний сургалтандаа "Каллан" арга зүйг нэвтрүүлж байгаа бөгөөд сургалтанд хамрагдсан хүн бүр олон улсад зарлагдсан ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-ийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

ХИЧЭЭЛЛЭХ ЦАГ:
Долоо хоногт 4 удаа 3 академик цаг хичээллэнэ.

ТӨЛБӨР
Анхан шатны сургалт 8 долоо хоног 96 цаг- 518,000₮
Дунд шатны сургалт 8 долоо хоног 96 цаг - 518,000₮
Ахисан шатны сургалт 8 долоо хоног 96 цаг - 518,000₮
Мастер сургалт 12 долоо хоног 144 цаг - 768,000₮

БҮРТГҮҮЛЭХ УТАС: 99107081, 94251188, 77071511
 
“Каллан” аргаар Англи хэлийг 4 дахин хурдан сурдаг гэдэг нь зар сурталчилгааны үг биш бодит мэдээлэл болохыг та манайд сурснаар мэдрэх болно!

                    


Холбоотой мэдээлэл