Print | 2015-12-08
Сидней Их сургууль нь 1850 онд байгуулагдсан Австралийн  хамгийн анхны их сургууль бөгөөд дэлхийд чансаагаараа 27-д ордог нэр хүндтэй сургууль юм. Тус сургуулиас таван Нобелийн шагналтан, хоёр Crafoord Prize-ийн шагналтан төрсөн бөгөөд төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшингөөр тэргүүлдэг байна. Одоогийн байдлаар 50 гаруй мянган оюутан 16 салбар сургуульд суралцаж байна. 
Жил бүр Сидней Их сургуулиас олон улсын чадварлаг оюутнуудад зориулж, Мастер, Докторын түвшний судалгааны тэтгэлэг олгодог бөгөөд та ч мөн энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой.





Тэтгэлгийн хэмжээ

Сургалтын төлбөрөөс 100% чөлөөлнө.

Тавигдах шаардлага

- Сидней Их Сургуулийн Мастер, Докторын аль нэг хөтөлбөрт элсэн орсон байх
- Ерөнхий дүнгийн үнэлгээ сайн байх
- Судалгааны ажлын туршлагатай байх

Гэхдээ доорх хөтөлбөрүүдэд тэтгэлэг олгох боломжгүй. Yүнд:
- Бизнесийн Удирдлагын Мастер
- Сидней Их Сургуулийн хэлний болон бусад бэлтгэл хөтөлбөр
- Австралийн бусад их сургуулиас шилжин ирсэн бол
- Австралид 12 дугаар анги төгссөн бол

Тэтгэлгийн хугацаа

- Семестр бүрийн ерөнхий дүн 70% буюу түүнээс дээш бол хөтөлбөр дуусах хүртэл.

Материал хүлээн авах хугацаа

Жилд 2 удаа материал хүлээн авна. 

1-р элсэлт : 12 сарын 15
2-р элсэлт: 7 сарын 30

Хэрэв та Австралийн Сидней Их Сургуулийн тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 77008098, 94251188 утсаар лавлана уу.

Бусад холбоотой мэдээ, мэдээлэл

Австралийн Монаш Их Сургуулийн Манлайлагчдыг Дэмжих Тэтгэлэг
Австралийн виз хэрхэн мэдүүлэх вэ?

 


Холбоотой мэдээлэл