Print | 2015-11-03
Их Британий Sheffield Hallam Их сургуулиас жил бүр зарладаг Transform Together тэтгэлэг нь олон улсын оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх тэтгэлэг юм. 2016-2017 онд тус их сургуулийн Бакалавр, Мастер хөтөлбөрт тэнцсэн, тэтгэлгийн шаардлагыг хангасан оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг олгох ажээ. 



Сургуулийн байршил:


Тавигдах шаардлага

- Sheffield Hallam Их сургуульд элсэн орсон байх
- Бакалаврын ангид: ЕБС сургуулийн гэрчилгээний голч дүн 80 ба түүнээс дээш, IELTS 5.5-6 оноотой байх
- Мастер болон Докторын ангид:  Дипломын голч оноо 3,0 ба түүнээс дээш, IELTS- 5.5 – 6 оноотой байх
- Сургалтын төлбөр дээр өөр ямар нэгэн нэмэлт төлбөр гарсан тохиолдолд түүнийг төлөх чадвартай байх

Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөрийн 50%-н хөнгөлөлт

Бүрдүүлэх материалын жагсаалт
- Мэргэжлийн зорилгоо тодорхойлсон эссэ
- Мастер, Докторт өнөөдрийг хүртэл хийсэн ямар нэгэн чухал ач холбогдолтой судалгааны ажил 
- Хувь хүний ур чадвар,  өөрийн авъяас билиг  болон  хүсэл тэмүүлэлийг харуулсан ер бусын сонирхолтой чадваруудын талаар бичсэн эссэ
- Тодорхойлох захидалд өмнөх болон одоогийн ажлын тодорхойлолт
- Ирээдүйд хийхийг төлөвлөж буй ажлын талаар 500 үгэнд багтаан бичсэн байх

Хичээл эхлэх хугацаа:
Жил бүрийн 1 болон 9 саруудад

Материал хүлээн авах эцсийн хугацаа:
11 сарын 1 эсвэл 3 сарын 31
Sheffield Hallam University-д дараах мэргэжлийн дагуу суралцах боломжтой:
  • Банк санхүү
  • Архитектор
  • Соёл урлаг, Дизайн
  • Био Шинжлэх ухаан, Хими
  • Бизнес Менежмент
  • Хүүхэд сурган хүмүүжүүлэгч
  • Компьютерийн Шинжлэх Ухаан
  • Барилга, хот бүтээн байгуулалт
  • Криминалистик ба сэтгэл зүйч
  • Хууль
  • Инженер
  • Эрүүл мэнд 
  • Нийгмийн харилцааны менежмент
  • Нийгмийн ажилтан
  • Хүнсний технологи
  • Эмч, сувилагч, эх  баригч
  • Улс төр судлал
  • Багш 
Албан ёсны вэб хуудас:
www.shu.ac.uk/transformtogether

Хэрэв та  Sheffield Hallam Их Сургуулийн тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 75858989, 77071511, 80993053 утсаар лавлана уу.


Холбоотой мэдээлэл