Print | 2015-10-28
Жил бүр гадаад оюутнуудад зориулсан ажлын байрны үзэсгэлэн яармаг зохион байгуулагддаг бөгөөд энэ нь гадаад оюутнуудыг Солонгос улсад ажиллаж хөдөрмөрлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой арга хэмжээ юм. Олон улсын оюутныг ажлын байр хайхад туслах зорилгоор (www.goldcard.or.kr) энэхүү сайтыг ажиллуулж цаг алдалгүй ажлын байрны мэдээлэл олгож байна. Үүнээс гадна дэвшилтэт технологийн салбарын мэргэжил эзэмшсэн төгсөгч нарт зориулан алтан картны тогтолцоо, мөн шинжлэх ухаан картны тогтолцоог нэвтрүүлж, үүгээр дамжуулан гадаад оюутан ажилд орох, виз авах үйлчилгээг цаг алдалгүй авч байдаг билээ.

Солонгос улсад бакалавр, магистер, докторт зэрэгт суралцаж байгаа болон Солонгос улсад орж ирснээс хойш 6 сар өнгөрсөн хэлний бэлтгэлийн оюутан нь  зөвшөөрлийн дагуу хууль ёсоор цагийн ажил хийх боломжтой. Цагийн ажлын талаарх мэдээлэлийг сургуулийн ажлын байрны төв, интернет, оршин сууж буй дүүргээс авах боломжтой.



Холбоотой мэдээлэл