Print | 2015-10-28
Боловсролын өрсөлдөх чадвар ( Education Competitiveness )
Швейцарь улсад 2014 онд зохион байгуулагдсан “Олон улсын хөгжил судлал” (IMD)- ын судалгаанаас үзвэл, Солонгос улсын боловсролын өрсөлдөх чадвар нь нийт 60 орноос 26-р байранд оржээ. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)- аас явуулсан сургалтын сэтгэл ханамж тал дээр Олон улсын харьцуулсан судалгаанд (PISA) нийт 65 улс оролцсоноос Солонгос улс нь ойрын хэдэн жилд 3-6 байранд тасралтгүй орж байгаа билээ. Ялангуяа электрон суурь боловсролын үнэлгээгээр 1 дүгээр байранд бичигджээ. Энэхүү боловролын өрсөлдөх чадвар дээр үндэслэн гадаад оюутануудад өндөр түвшний боловсрол олгох боломжтой юм. 

Дэвшилтэт технологи болон шинжлэх ухаан (Advanced Technology & Science)
Солонгос улс нь Олон улсын цахилгаан холбооны нэгдэл (ITU)-ийн ICT судалгаанд оролцсон 152 орноос 1 дүгээр байранд бичигдсэн байдаг. Солонгосын мэдээлэл холбооны салбар нь тоног төхөөрөмж, хими, усан онгоц үйлдвэрлэл, машин үйлдвэрлэлийн салбартай зэрэгцэн дэлхийд гайхагдаж байгаа билээ. Солонгос улс нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээлэл холбооны улс бөгөөд, үүнээс үзвэл Солонгос улс нь шинэ техник технологийин нээлт хийх чадвартай гэсэн үг юм. Дэвшилтэт техник технологи бүхий Солонгос улсад суралцах нь та бүхний ирээдүйд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэж байна.



Холбоотой мэдээлэл