Print | 2015-10-28
Нидерланд улсын нийслэл Амстердам хотод байрлах Вриж их сургуулийн /Vrije Universiteit Amsterdam/ VU Fellowship Programme (VUFP) хөтөлбөрөөс Мастерын түвшинд суралцах хүсэлтэй авьяаслаг залууст жил бүр нэг сая еврогийн тэтгэлэг олгодог байна. Энэхүү тэтгэлэг нь сургалтын төлбөрийг санхүүжүүлэх бөгөөд амьдрах зардлаа оюутан өөрөө хариуцна.





Тавигдах Шаардлага

-Англи хэлний оноотой байх ( TOEFL IELTS ийн оноогүй тохиолдолд манай ТOEFL IELTS шалгалтад бэлдэх хөтөлбөрт суралцах боломжтой )
- Vrije Universiteit Amsterdam их сургуулийн Мастерын хөтөлбөрт элсэн орсон байх
-Баклаврын дипломын голч дүн 3.2 буюу 80%-иас дээш байх

Тэтгэлгийн хугацаа

2 жил (эхний жилийн сургалтын дүн 80% буюу түүнээс дээш байх шаардлагатай)

Бүрдүүлэх материалын жагсаалт

- Гадаад паспортын хуулбар
- Баклаврын дипломын хуулбар
- Англи хэлний оноо
- Суралцах зорилгоо тодорхойлсон Эссэ (Суралцах чиглэл, ирээдүйн төлөвлөгөө болон яагаад VUFP-ийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй байгаа зэргээ тусгана.)
- CV (Europass загварыг ашиглаарай)

Хичээл эхлэх хугацаа: 2016 оны 9 сар

Тэтгэлгийн эцсийн хариу 2016 оны 7 сарын 1-нд гарна. 

Хэрэв та VU Fellowship Programme хөтөлбөрийн тэтгэлгээр суралцахыг хүсвэл Eduworld Боловсролын төвөөс бүрдүүлэх бичиг баримтын талаар зөвлөгөө, мэдээлэл авч зааварчилгааны дагуу материалаа бүрдүүлнэ үү. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 77008098, 94251188 утсаар лавлана уу.


Холбоотой мэдээлэл