Print | 2015-10-27
Олон улсын ихэнхи оюутнууд Тайваны нийслэл Тайпей хотод амьдардаг. Тайпей хот 2,708,000 гаруй иргэд оршин суугчидтай бөгөөд амьжиргааны түвшин бусад хотуудыг бодвол өндөрт тооцогддог.  Гэхдээ Бээжин, Сингапур, Хонгконг гэх мэтчилэн хотуудтай харьцуулахад харьцангуй бага өртөгтэй хот юм.

Сургалтын төлбөр:
Суралцах сургуулиасаа хамаараад янз бүр байдаг.
Жишээлбэл:   Бакалаврийн ангид суралцах бол: 47,180 ~ 55,200NT$ / семестрийн  төлбөр /
                      Мастерийн ангид суралцах бол: 50,726 ~ 56,264NT$ / семестрийн төлбөр /
Хүнсний бүтээгдэхүүн: NT$ 6,000~8,000 (US$ 190 ~ 250) / сар бүр дунджаар /

Байрны төлбөр:
Сургуулийн дотуур байрны төлбөр: NT$ 4,600 ~ 11,600 / семестер бүр /
Гадуур өрөө түрээслэхэд: NT$ 5,000 ~ 9,000 (US$ 160 ~ 280)  / сар бүр /
Бусад зардал: ЭМД төлбөр, ном сурах бичиг, өдөр бүрийн хэрэгцээний зардал, тээврийн зардал NT$6000 ~ 8000 (US$190 ~ 250) / сар бүрийн албан бус судалгаагаар /



Холбоотой мэдээлэл