Print | 2015-10-27
Япон улсын ихэнхи их дээд сургуулиудын мастерийн хөтөлбөрийн жилийн төлбөр 9000$ - 15000$ ийн үнэтэй байдаг.  Японы Засгийн газар болон Японы их дээд сургуулиуд нь олон улсын оюутнуудад тэтгэлэгээр суралцах боломжийг олгодог. Мастерийн сургалтанд хамрагдаж буй оюутнууд эхний 1- 2 жилийн хугацаанд япон хэлний курс хамргадаад дараа нь мастерийн ангидаа 2 жил суралцаад төгсдөг байна. Япон хэлний курст хувийн их сургууль болон бага ангийн нийт 66 сургуулиудад хамрагдах боломжтой байдаг.

2014 оны байдлаар мастер болон докторын хөтөлбөрөөр суралцсан олон улсын 14000 гаруй оюутан залуус Япон улсад мэргэжлийнхээ дагуу нэр хүндтэй компаниудад ажил эрхлэн амьдардаг гэсэн судалгаа гарсан байна.

Амьдрах зардал:
Сар бүрийн дундаж зардал ойролцоогоор 87000 иень / 925$ /. Жижиг хотуудын амьжиргааны зардал дунджаар 60,000 иень байдаг. 

 


Холбоотой мэдээлэл