Print | 2015-10-27
Японы их дээд сургуулиуд маш өндөр боловсролын системтэй бөгөөд  технологи болон судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч улсын тоонд зүй ёсоор багтдаг юм. Одоо улс төрийн шинжлэх ухаан болон бусад эрдэм шинжилгээний чиглэлээр гүнзгийрүүлэн судлаж эхэлж байгаа ажээ. Японы 13 их сургууль англи хэлээр хичээлээ заадаг.

Япон улсыг зорьж жил бүр 130,000 гаруй олон улсын оюутнууд суралцахаар ирдэг. 2020 он гэхэд энэ тоо нэг дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд багтдаг. 


 


Холбоотой мэдээлэл